ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Кинонд тоглохын тулд жүжигчид ингэж өөрчлөгддөг

    Дүрээ дэлгэцэнд амилуулахын тулд богино хугацаанд өөрсдөөсөө багагүй зүтгэл гаргасан одуудын тухай хүргэж байна. Жүжигчний мэргэжлийн хүнд хэцүүг тэднээс харж болно. 

    Кристиан Бейл

    "Machinist" (2004)Тэрбээр Машинист кинонд тоглохын тулд 28 орчим кг хассан юм. Холливудын А зэрэглэлийн жүжигчдийн дунд дүрдээ орохын тулд хамгийн гарамгай хувирагсадын нэгд зүй ёсоор Кристиан Бейл ордог. 

    Batman Begins 2005 

    Тэрбээр Батман кинонд тоглохын тулд 44 кг, маш их булчин нэмсэн байна. 

    American Hustle 2013

    Энэ кинонд тоглохын тулд Кристиан Бэйл 20 кг таргалжээ. 

    Том Харди 

    Bronson (2008)

    Тус кинонд тоглохын тулд Том Харди 20 кг таргалж, мөн булчинтай болохын тулд маш их ажилласан. 

    Warrior (2011)

    Байлдагч кинонд Том Харди 30 кг булчин нэмсэн байдаг. 

    Dark Knight Rises (2012)

    Байлдагч кинонд тоглосныхоо дараа тэрбээр тэр жин дээрээ дахин 13 кг булчин, масс нэмжээ. Тэгэхээр, бүр өмнөх жин дээрээ 40 орчим кг булчин, масс нэмсэн гэсэн үг. 

    Матт Деймон 

    Courage under fire (1996)

    Тус кинонд хэдхэн минут л үзэгдээд өнгөрөхийн тулд Матт Деймон 20 орчим кг хасчээ. 

    The informant (2009)

    Тэрбээр тус кинонд тоглохын тулд 13 кг таргалсан байна. 

    Invictus (2009)

    Informant киноны үеэрхи 13 кг таргалалтаасаа салж, 6 орчим кг булчин нэмжээ. 

    Натали Портман 

    Black Swan (2010)

    Мэргэжлийн баллетчиний дүрд тоглохын тулд тэрбээр өөрийн хэвийн жингээс 9 орчим кг хасчээ. 

    Matthew McConaughey 

    Dallas buyers club (2013)

    ДОХ-ын өвчтөний дүрд тоглохын тулд 18 орчим кг хасчээ. Тэрбээр энэ дүрээрээ Оскарын шилдэг эрэгтэй дүрийн эзэн болсон юм. 

    Рүүни Мара 

    The girl with dragon tattoo (2011)

    Луун шивээстэй охин болохын тулд Рүүни Мара 6 орчим кг хасаж, маш олон бодит цоолборыг нүүрэн дээрээ хийлгэсэн юм. 

    50 cent, All things fall apart (2011)

    Хорт хавдраар өвчилсөн, коллежын төгсөх курсын оюутны дүрийг бүтээхийн тулд тэрбээр 27 кг хассан байдаг. 

    Шарлиз Терон 

    Monster (2003)

    Цуврал алуурчны дүрийг бүтээхийн тулд Шарлиз Терон 13 кг нэмжээ. 

    Роберт Де Ниро 

     

    Taxi Driver (1976)

    Тэрбээр таксины жолоочийн дүрийг бүтээхийн тулд 15 кг турж, 2 долоо хоногийн турш Нью Иорк-т таксины жолоочоор ажиллажээ. 

    Raging Bull (1980)

    Роберт Де Ниро боксчин залуугийн дүрд тоглохын тулд 36 орчим кг булчин нэмжээ. 

    Боксын карьераа өндөрлөсний дараах амьдралынх нь тухай өгүүлсэн хэсгүүдэд Де Ниро ийм хэмжээгээр таргалжээ. Нэг кинонд тоглохын тулд 2 удаа биедээ их хэмжээний өөрчлөлт гаргасан гэсэн үг. 

    Хиллари Сванк 

    Boys dont cry (1999)

    Тэрбээр 9 кг турж, трансжендер бүсгүйн дүрийг бүтээсэн бөгөөд энэ дүрээрээ Оскарын шилдэг эмэгтэй жүжигчний шагнал авсан билээ. 

    Адриэн Броди 

    The Pianist (2002)

    Алдарт дүрээ мөнхлөхийн тулд тэрбээр 15 кг хассан байдаг. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй