ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Нүд яагаад хуурайшдаг, түүнээс хэрхэн сэргийлэх вэ?

    Оффисын ажил эрхлэгчид бүхэл өдөржин суун компьютер ширтэх хэрэг гардаг. Тэгвэл энэ таны нүдийг хуурайшуулж, улмаар маш ноцтой асуудал үүсэх үндэс суурийг тавьж байдаг. 

    Танд нүдний хуурайшилтаас сэргийлэх, нүдээ хамгаалах энгийн аргуудыг зөвлөе.

    1. Хиймэл нулимс 

    Ерөнхийдөө уйлах, нулимсаа гадагшлуулах гэдэг нь нүдийг байгалийн аргаар чийглэж буй хэрэг юм. Иймд хиймэл нулимс нүдэндээ дусаах нь нүдийг чийгшүүлэх маш сайн арга. Тосон, гелэн гээд олон янзын хиймэл нулимс байдаг. 

    2. Нарны шил заавал хэрэглэх 

    Нарны шил зөвхөн гоёл төдий бус таны нүдийг нар, салхинаас "хамгаалагч" юм. Нэн ялангуяа хэт нарлаг, эсвэл салхитай газар, уул хад ой модоор явах гэж буй бол битүү, спорт шил хэрэглээрэй. 

    3. Өрөөний чийгшүүлэгч 

    Өрөөний агаар чийглэг байх нь таны нүдэнд ч бас тустай. Ялангуяа өвлийн цагт, халаалтын систем ажиллагаатай байхад агаар маш хуурай болдог учир түлхүү хэрэглэх шаардлагатай. 

    4. Компьютерээсээ холдох

    Нүдээ олон удаа цавчих нь нүдний чийгшлийн хэмжээг ихэсгэдэг. Харин хүмүүс компьютерийн дэлгэц рүүгээ ширтэж байх үедээ тийм их хэмжээгээр нүдээ цавдаггүй аж. Тийм учраас ажиллаж байх үедээ нүдээ ойр ойрхон цавчихаа битгий мартаарай. Мөн 30-60 минутанд компьютерээс холдож, нүдээ амраагаарай. 

    5. Омега-3 хүнсэндээ хэрэглэх 

    Энэхүү эрүүл тос нь төрөл бүрийн загасны маханд их хэмжээгээр агуулагддаг бөгөөд нүдний төрөл бүрийн үрэвслээс хамгаалж, нулимс ялгарах чадварыг нэмэгдүүлдэг. Мөн та омега-3 шахмал бэлдмэл ууж хэрэглэсэн ч болно. 

    6. Тамхинаас татгалзах 

    Тамхины утаа нь нүдийг загатнуулж, хальсан бүрхүүлийг аажимдаа гэмтээдэг. Улмаар нүдийг ноцтой хэмжээнд очтол хуурайшуулна гэсэн үг. Мөн хүний татсан тамхи дамжуулан татахаас үргэлж татгалзаарай. 

    7. Нүдний эмчид үзүүлж, зохих зөвлөгөөг ав 

    Нүл чинь хуурайшиж, зовиурласаар байгаа бол та цаг алдалгүй мэргэжлийн эмчид хандаж зохих зөвлөгөөг авах хэрэгтэй. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй