БНСУ-ын “Жунан Илбо” сонины энэ сарын 8-ны дугаарт тус улсад эмчлүүлж буй Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын талаар нийтэлжээ. Уг нийтлэлийн гарчиг нь “Хилларигийн хүргэн Монголын Ерөнхийлөгч асны сонгуулийн золиос болсон уу” аж.
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нь авлигын хэргээр ял эдэлж байгаад одоогийн Ерөнхийлөгчийн уучлал хүртсэн бөгөөд АНУ-ын иргэнийг залилсан, БНСУ-ын иргэнтэй хамтран “Blue sky tower”-ыг барьсан, ах, дүү, хамаатнуудтайгаа нийлж улсын хөрөнгө шамшигдуулсан хэмээн тус нийтлэлд дурджээ.
Мөн түүнд залилуулсан гэх АНУ-ын иргэн Аллан Гинсбург нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан, өдгөө ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдээд буй Хиллари Клинтоны дүүгийн нөхөр болох талаар онцолж бичсэн байна. Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч асан тэрээр МАХН-ын үйл ажиллагаа явуулж буй одоогийн байрыг 1,5 сая ам.доллараар худалдан авахаар тохирсон ч 500 мянган ам.доллар л төлсөн хэмээн америк эр гомдол гаргасан аж. Үүний дагуу Н.Энхбаярыг бусдыг залилсан хэмээн буруутгаж, эрүүгийн хэрэг үүсгэсэн хэмээн бичжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт