ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Бригадын генералуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар өнөөдөр ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал Д.Ганзориг, Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн штабын дарга, бригадын генерал Б.Амгаланбаатар нарыг хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүллээ. Тэрээр "Салбартаа нэр хүндтэй, хийж бүтээсэн их үйлстэй та хоёртоо баяр хүргэе. Бригадын генерал хэмээх эрхэм цолыг авах ёстой хүний нэг бол та хоёр юм. Цаашдаа салбарынхаа хөгжлийн төлөө хичээж ажиллаарай. Бригадын генерал Б.Амгаланбаатар бол Батлан хамгаалах яаманд ажиллаж байсан, эрхэлсэн ажилдаа хариуцлага, үр бүтээл өндөр. Бригадын генерал Д.Ганзориг бол цэргийн эрдмийн мэргэжлийг өндөр түвшинд эзэмшсэн, ажлын туршлага ихтэй шилдэг залуусын маань нэг. Та хоёрын цаашдын ажил үйлсэд тань өндөр амжилт хүсье" гээд алд цагаан хадаг, мөнгөн аяганы хамт өргөн барьсан юм.

    Түүнтэй хамт БХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, хурандаа П.Жаргалан, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ж.Алтансүх, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, дэд хурандаа Э.Бямбажав, Төрийн захиргааны удирдлагын газрын тасгийн дарга, дэд хурандаа Д.Энхсайхан  нар хүндэтгэл үзүүлсэн юм.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй