ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    МАН-ыг засгаас гаргахыг орон нутгийнхан дэмжлээ

    Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, Засгийн газарт хамтарч ажиллаж байгаа МАН-тай байгуулсан гэрээгээ цуцлах болсон талаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр олон нийтэд мэдээлсэн билээ. Энэхүү шийдвэрийг орон нутгийн Ардчилсан нам болон намын дэргэдэх олон нийтийн байгууллага, гишүүд дэмжиж буйгаа илэрхийлсэн байна.

    Дэмжиж буйгаа илэрхийлсэн албан бичгийг Ардчилсан намын Хэрэг эрхлэх газар,  УИХ дахь АН-ын бүлэгт ирүүлжээ. Тус албан бичигт “МАН-ыг сөрөг хүчнийх нь байр суурин дээр тавьж, АН үүрэг хариуцлагаа дангаар хүлээж ажиллах нь зүйтэй гэж үзэж байна. МАН хамтран ажиллах хугацаандаа АН-ын гишүүд, дэмжигчдийн хүсэн хүлээсэн үр дүнд хүрч ажиллаж чадахгүй байна хэмээн үнэлж, дүгнэж байсан нь АН-ын ГЗ-ийн шийдвэрээр нотлогдлоо. Монгол Улсын өнөөгийн эдийн засгийн хямрал нь МАН-ын гүйцэтгэх засаглалыг удирдаж байх үеийн хэт хавтгайрсан халамжийн бодлогын уршиг бөгөөд харин ч АН өнөөдрийг хүртэл эдийн засгийг сөхрүүлэлгүй авч яваа билээ... Иймээс МАН-тай байгуулсан “Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээ”-г цуцлаж, хамтарсан Засгийн газарт МАН-аас сонгогдсон сайдуудыг яаралтай гаргах шийдвэрийг АН-ын удирдлагууд, гишүүд дэмжигчид дэмжиж байгаагаа уламжилж байна” гэсэн утгатай албан бичгүүд ирүүлсэн байна.  

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй