АНУ-д ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг АНУ-ын Дэд ерөнхийлөгч Жозеф Байдэн хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр орны хоорондох эдийн засаг, бизнесийн харилцааг хэрхэн өргөжүүлэх талаар голлон ярилцаж, талууд санал солилцсон юм.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг манай хоёр улсын харилцаа олон салбарт амжилттай явж ирсэн. Тухайлбал, батлан хамгаалах, улс төрийн харилцаа амжилттай байгааг хэлээд эдийн засаг, бизнесийн салбарт илүү эрчимтэйгээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Мөн тэрээр Америк Монголын нийт худалдааны эргэлт өнөөдөр 250 сая ам.доллар орчим байгаа нь хоёр улсад байгаа нөөц бололцоотой харьцуулахад чамлалттай байгааг дурдсан юм.
АНУ-ын Дэд ерөнхийлөгч Ж.Байдэн Ерөнхий сайдын айлчлалд амжилт хүсээд хоёр улсын эдийн засаг, бизнесийн харилцааг хэрхэн эрчимжүүлэх талаар боломжит бүх арга замуудыг судлахаа илэрхийллээ.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг зөвхөн том компаниудын түвшинд биш дунд болон бага бизнесүүдийн харилцааг өргөжүүлэх талаар санал тавьж АНУ-ын тал уг асуудлыг дэмжиж байгаагаа илэрхийлж, АНУ-аас Монголруу орох хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх болно гэдгийг Дэд ерөнхийлөгч хэллээ. Уулзалтын төгсгөлд АНУ-ын Дэд ерөнхийлөгч ирэх долоо хоногоос Монгол Улсын Ерөнхий сайдтай утсаар холбогдож зарим тодорхой асуудлуудаар эргэж ярилцахаа илэрхийлж, хоёр улсын худалдаа, эдийн засаг, бизнесийн салбарт ахиц гаргахад өөрт байгаа бүх бололцоогоо дайчлан ажиллахаа хэлсэн юм.
Ноён Ж.Байдэн нь 2009 оноос АНУ-ын 47 дахь Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа бөгөөд АНУ-ын Сенатын Гадаад харилцааны хорооны дарга бөгөөд Мансууруулах бодисын эргэлтийг хянах Сенатын бүлгийн дарга, Сенатын Гадаад харилцааны хорооны дарга, Сенатын Шүүхийн хорооны дарга, Сенатын гишүүнээр ажиллаж байсан. 1973 онд 30 насандаа АНУ-ын Сенатад сонгогдсоноор Сенатын түүхэн дэх хамгийн залуу 6 дахь гишүүн болж байсан тэрээр өмнө нь Монгол Улсад айлчилж байснаа онцоллоо.
Уулзалтад манай талаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэл, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Дэлгэрмаа нар байлцлаа.
- See more at: http://zasag.mn/news/view/10289#sthash.2I44P51O.dpuf
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт