ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Монголын модон бөмбөгчид Азийн аваргад оролцоно

    Монголын модон бөмбөгийн холбоо, Тайландын модон бөмбөгийн холбооны хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу Монголын 12 тамирчин (эрэгтэй 6, эмэгтэй 6), дасгалжуулагч, ХААИС-ийн багш Ж.Загасын удирдлага дор Тайландын Бангкок хотноо энэ сарын 12-ноос эхлэн 10 хоногийн хамтарсан бэлтгэл хийж эхэллээ. Бэлтгэлийн дараа  22-ноос манай тамирчид Азийн аварга шалгаруулах модон бөмбөгийн тэмцээнд  өрсөлдөнө. Манайхан Тайландын цаг уурын нөхцөлд дасан зохицож, тэмцээн явагдах талбайд нь бэлтгэлээ хангаснаар газар орны баримжаа, цохилтын хүч, техникээ тохируулах, уг тэмцээнд амжилттай оролцоход ихээхэн чухал ач холбогдолтой юм.

    Хамтарсан бэлтгэл өдөрт 3 удаа Бангкок хотын үндэсний цэнгэлдэх хүрээлэнгийн талбайд явагдаж байна. Дашрамд дурьдахад Монголын тамирчид 2014 оны 10 сард Малайзад болсон дэлхийн оюутны аваргын тэмцээний өмнө 7 хоногийн хамтарсан бэлтгэлийг Малайзын талтай хийснээр тухайн тэмцээнээс 2 хүрэл медаль хүртсэн сайхан амжилт гаргаж байсан билээ.
     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй