Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох уламжлалт “Чингис хаан” гранпри тэмцээн ирэх сарын 3-5-нд Улаанбаатар хотод болно. Энэ жилийн тэмцээн өмнөх жилүүдийнхээс онцлог ихтэй болох гэж буй. Олон Улсын жүдо бөхийн холбооны дүрмээр энэхүү тэмцээнд түрүүлсэн жүдоч чансаандаа 300, дэд аварга 180, хүрэл медальт хүртсэн нь 120 оноо нэмж авах юм. Өнгөрсөн жилээс эхлэн Гранпри ангилалд багтсан “Чингис хаан” Гранпри тэмцээн гурван өдөр үргэлжлэх бөгөөд одоогоор Япон, ОХУ, Их Британи, Франц, Гүрж, Казахстан, Израиль зэрэг 50 орны 300 гаруй жүдоч оролцохоор албан ёсоор мэдүүлгээ ирүүлжээ.
Манай улсын хувьд зохион байгуулагч орны давуу байдлаар жин тус бүрт дөрвөн жүдоч зодоглох тул олимпийн оноогоо хамгийн дээд төвшнөөр ахиулах боломжтой. Харин Монголд Их Британийн жүдочид хоёр долоо хоног хамтарсан бэлтгэл хийсэн байна. Нийт 22 хүний бүрэлдэхүүнтэй тус багт олимпийн мөнгөн медальт Жемми Гиббонс болон залуучууд, насанд хүрэгчдийн шигшээ багийн 18 жүдоч, дөрвөн дасгалжуулагчийн хамт ирээд буцав. Ийн удахгүй “Чингис хаан” гранпри тэмцээн эхлэх нь ээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт