ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Н.Р.Рерихийн “Их баатар эр”-ийн сонирхолтой түүх

    Энэхүү сонирхолтой түүхэн баримтыг “Үнэн” сонинд 1921 оны 3 дугаар сарын 11-нд “Соёлын холбоо байгуулжээ” гэсэн гарчигтайгаар нийтэлжээ.

    Энэ оны 3 сарын 11 өдөр Зөвлөлтийн засагт Холбоот улсын харъяат эрдэмтэн, зураач Рерихийн бие Монгол улсын Ардын засгийн газраа “Их баатар эр” хэмээх зургийг бэлэг болгон хүргэжүхүй. Энэ өдөр засгийн газрын хурлын олон гишүүд хуралдсан болмой.

    Эрдэмтэн, зохиолч, зураач Н.Р.Рерихийн зурсан "Их баатар эр" буюу Монголыг хамгаалж буй "Рэгдэнжав" бурхан. Монголчууд энэ зургийг "Улаан хүлэгт баатар" хэмээн нэрийддэг.

    Эрдэмтэн Рерихээс мөнхүү зургийг хүргэж илтгэсэн нь “Миний бие 24 улсын хязгаар нэвтрэн явж байдал төлөвийг ажиглан үзэхэд газар бүрийн ард олон манай их багш Лениний нэр алдрыг сонссон ба дэлгэрүүлсэн үзэл сурталд маш биширсэн байна. Их Лениний харъяат улсдаа нийгэм журмын ёсыг үндэс болгон явуулсан нь дэлхий дахины олон улсын түмэн жинхэнэ ардад үлгэр дуриалал болжээ.

    Эдүгээ миний бие Монгол ардын улсын хязгаар орж ирэхэд ард түмэн нь шинэ байдалд орж улсын аливаа хэрэг нь өрнөн хөгжиж буй нь үзэгдэнэ. Үүнд мөн бас манай багш Лениний үзэл суртал дэлхий дахин ба Монгол улсад хүрэлцэн дэлгэрсэний гавьяа баймой. Нийгэм журмын ард үзлийг үндэс болгон явуулж олон амьтныг тэгш жаргуулахыг зорилт болгосон олон ардын хүссэн зорьсон нь бүтэх болж хоорондоо хэлхээ барилдлага, эв найрамдал улмаар бататгах болтугай хэмээн энэхүү их Улаанбаатарын зургийг эрхэм Засгийн газраа Монгол улсын мандахын тэмдэг бэлэг болгон өргөснийг хүлээн тогтоох өргөснийг хүлээн тогтоох ажаамуу” хэмээсэн ба мөнхүү зурагт дагалдуулан ирсэн бичгийн үг нь:

    Бүгд найрамдах Монгол Ард Улсын Засгийн газраа баяр хүргэмой.

    Монголын түмэн ард ирэх цагийн гэгээн байдал юугаан зохион амой.

    Монголын дэлгэр уудам орноо шинэ үеийн тугийг өргөж түмэнд чөлөө олгогч их баатар агаараар гишгэн явна. Биедээ бүрэн хуягыг өмсөөд бас эрт урьдаас бошгыг үзүүлсээр ирсэн цаг хэмжээний тугийг мандуулжээ: түүгээр өнгөрсөн их үе үе зуны байдлын бүрэн чанар нь боловсорч ирээд бүр хүн төрөлхтөний ирэх баясгалан дэлгэр байдлыг зохиох үйлд оров. Доор нь эрдэм билиг ба эвлэлдэн найрамдсан олон төв газрууд үзэгдэнэ. Бас адуу үхрийн сүрэг нь хүчин таргаа олж байнам тал хөдөөгийн газар ногоо зүлэг ногоорон Богд уулын оройд урьд үзэгдээгүй шинэхэн өвс ургажээ. Эрхбиш цаг нь болоод хугацаа нь ирэв. Гэр бүлийн дээр өлзийт сайн бэлэг тэмдэг зураглан гарчээ. Бас их хурал нь ард түмний шинэ байдлыг идэвхийлэн зөвлөж тогтоон байна. Улаан бөгөөд жавхлант сайн сод баатар эрийн уриа нь тэнгэрийн дуу мэт дуурсгамой.

    Ази тивийн өв тэгш мандан бүхүйд уран сайхан зураг ба ном дэвтрүүдийг бэлгийн дээдэд явуулсан бөлгөө эдүгээ Ази тивийн сайн цаг нь дахин хүрч ирэв” хэмээжээ.

    Монголчуудын өөрсдийн зурсан "Рэгдэнжав" бурхан

    Энэхүү зураг ба бичгийг ерөнхий сайд Цэрэндорж хүлээн авч хариуд нь баяр хүргэж илтгэсэн нь:

    “Урьд манай улс Монгол, Манж, Хятадын эрхэнд хэдэн зуун жил яваад Монголын олон түмэн ардын зол завшаанд тусгаар улс төр байгуулан сүүлийн үест Бүгд найрамдах засгийг явуулж ард олонд эрх чөлөө эдлүүлж, энх түвшиний замд оруулан нийлсэн зэргэлдээ их Орос улсад Октябрын хувьсгал гарч ленинээр удирдуулсан гадаад дотоодын эзэрхэг, түрэмгий этгээдийг дарж, олон түмэн үйлдвэрчин тариачны эрх ашгийг хөгжүүлэн мандуулсаны ач гавьяа мөн болой. Эдүгээ эрдэмтэн та бүгд манай Монгол улсын мандан хөгжихийн сайн бэлэг тэмдэг болгон ийм зураг үйлдсэнээ манай засгийн газар бэлэг болгон өгсөнд Монголын засгийн газар ба олон түмэн ардын өмнөөс баяр хүргэмүй.

    Эдүүгээгийн их хувьсгалыг удирдаж бүхүй эрдэмтэн мэргэдийн нас сүүдэр нь уртсаж, их Ленин багшийн удирдсан их зорилгыг туйлд хүргэж хувьсгалын явдал нь дэлхий дахинд энэхүү зурагт зурсан лугаа адил улаан туяа мэт дэлгэрэх болтугай хоёр улсын найрамдал улмаар зузаатгах болтугай” хэмээсэнд алга ташиж харилцан ихэд баярлалцан талархжээ.

    Энэхүүү хүргэж ирсэн зургийн байдал үнэхээрийн уран бөгөөд гоёмсог сонирхолтой дээр мандах өрнөх улирлын магтаал билигт зохилдон нийлэлцсэн машид их баатар эрийн зураг хэмээж болох болой.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй