“Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг энэ сарын 4-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх явцад Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг уг асуудлаар 5 хоногийн завсарлага авсан юм.
МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Манай бүлгээс 5 асуудлаар санал гаргаж байнгын хороонд хүргүүлсэн ч хуралдаж амжилгүй байсаар завсарлагын хугацаа дуусч байна. Бодлогын энэ баримт бичигт туссан зарчим, чиглэлд тулгуурлан хууль тогтоомжийн төсөл боловсруулж оруулж ирэхийг Засгийн газарт тогтоолоор чиглэл өгөхөөр тусгасан байгаа. Иймээс энэ асуудлыг анхаарч, байнгын хороогоор дахин ярилцах боломж олгомоор байна” гэлээ.
Энэ талаар байнгын хорооны дарга Д.Батцогт дэгээр байнгын хороо дахин хуралдаж энэ асуудлыг авч хэлэлцэх боломжгүй гэдгийг хэлсэн бол Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ бодлого бол хууль биш чиглэл учраас баримтлах ерөнхий зарчмыг тодорхойлж байгаа. Өмнөх бодлогын баримт бичигт ч энэ санаа тусгагдсан байдаг гэсэн хариулт өгсөн юм.
Ингээд тогтоолын төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжлээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт