Өнөөдрийн Чуулганы нэгдсэн хуралдаанаар хамгийн эхлээд “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан танилцуулсан юм.
Улсын Их Хурлын чуулганы энэ сарын 4-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 40 саналын томьёоллоор санал хураалт явуулан төслийг дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм.
Тус байнгын хороо энэ сарын 9-ний өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед дэмжигдсэн зарчмын зөрүүтэй болон найруулгын чанартай саналын томьёолллуудыг бүрэн тусгасан, мөн хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу зарим заалтыг гүйцээн боловсруулж төслийн эцсийн хувилбарыг бэлтгэн гишүүдэд тараасныг байнгын хорооны танилцуулгад дурджээ. Ингээд байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 5 саналын томьёоллоор санал хураалгахад дэмжигдсэн тул тогтоолын төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 74.5 хувь нь дэмжсэнээр тогтоол батлагдлаа.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт