ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Г.Отгонцэцэг Казахстаны өмнөөс дэлхийн аваргад зодоглоно

    Монгол улсын шилдэг жүдочдын нэг Г.Отгонцэцэгийг Казахстан улсын иргэн болох гэж буй талаарх яриа дэгдээд байсан. Өдгөө 48 кг-ын жинд дэлхийн чансаанд 15 дугаарт эрэмбэлэгдэж буй тэрээр тус улсын иргэн болсноор Казахстаны нэрийн өмнөөс Олимпод оролцох юм. Энэ жинд Монгол Улсад гавьяат тамирчин М.Уранчимэг барилдаж буй тул Олимпод оролцохын тулд Г.Отгонцэцэг ийм шийдвэр гаргахад хүрсэн бололтой. Энэ талаар Казахстан улсын эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч Жакена Саламатова хэвлэлд “Г.Отгонцэцэг энэ сард Казахстаны иргэн болно. Наймдугаар сард болох ДАШТ-нд манай улсын өмнөөс барилдана” гэж мэдэгджээ. Ийнхүү тэрээр Олимпод Казахстан улсын нэрийн өмнөөс барилдана.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй