АНУ ФИФА-гийн нэр хүндийг унагаж байгаа нь геополитикийн эрх ашгийн төлөө юм шиг харагдаж байна. Дэлхийн хамгийн алдартай спорт болох хөлбөмбөгийг тойрсон 5 шуугиан.
1. Зепп Блаттер
Өнгөрсөн долоо хоногт АНУ ФИФА-гийн 9 ажилтан 150 сая ам.долларын авилгын хэрэгт холбоотойг шалгаж Швейцарт баривчилсан. Швейцарийн цагдаагийн газар 2018 оны Орос, 2022 оны Катарт болох хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сонгон шалгаруулталтад ФИФА-гийн ерөнхийлөгч Зепп Блаттер нөлөөлж, зохион байгуулсан хэмээн сэжиглэж байгаа юм. Үүнээс болж Зепп Блаттер ерөнхийлөгчийн суудлаасаа огцрох шийдвэр гаргасан. ФИФА-гийн хамгийн их хав дарсан нууц нь хөлбөмбөгийг хөгжүүлэх зорилготой маш их хэмжээний мөнгөний систем. Блаттерийг буурай орнуудын хөлбөмбөгийг хөгжүүлэх мөнгийг өөртөө ашигтайгаар зарцуулж байна гэж буруутган шалгаж байгаа юм. Өнгөрсөн 4 жилд гэхэд ФИФА 6 тэрбум ам.долларыг хөлбөмбөгийн хөгжилд зарцуулжээ. Энэ бол маш их хэмжээний мөнгө юм.
(Guardian, Vox, Daily Beast, Telegraph)
2. Африк
ФИФА-д бүртгэлтэй 209 орны гишүүд ерөнхийлөгчийн төлөө саналаа өгдөг. Одоогийн сонгуулийн систем нь жижиг улсуудын санал "хэмжээнээсээ хэт том" байдаг. Жишээ нь: Лесото улсын санал гэхэд Германы саналтай яг адилхан байдаг. DOJ /АНУ-ын хууль зүйн мөрдөх/ "Африкийн эвсэл болон түүний 54 гишүүд бүгд Блаттерийн төлөө саналаа өгсөн" гэж мэдэгдсэн. Зарим Африкийн орнууд бусдаас илүү тоглолтод оролцоод байх шиг. АНУ-ын DOJ мөрдөх товчоо Өмнөд Африк улсыг 2010 оны дэлхийн аваргын эрх авахын тулд 10 сая ам.доллар зарцуулсан гэж буруутгаж байгаа юм. Хариуд нь "Бид колончлолын эсрэг тэмцэж ялж байсан. Одоо имперализмийн эсрэг тэмцэж байна" гэж Өмнөд Африкийн Спортын Сайд Фикиле Мбалула хэлжээ. Өмнөд Африк дэлхийн аваргад зориулж 4,6 тэрбум ам.долларын зарлага гаргаж дөнгөж 500 сая ам.долларын ашиг олсон. Үүнээс харахад аливаа спортын арга хэмжээ зохион байгуулж буй тухайн улсдаа эдийн засгийн хувьд ашиггүй байдаг гэдэг нь харагдаж байна.
(Daily Beast, Bloomberg, Telegraph, Time, Telegraph, CNN)
3. ОХУ
Гэхдээ зарим улс нэр хүндийн төлөө өндөр үнэ төлөхийг тоодоггүй. Засгийн газар нь тэмцээн зохион байгуулах эрх авчрахын тулд хуулийн төсөл батлахдаа ч дуртай байдаг. Оросыг хар. Өнгөрсөн жил тун хэцүү байсан. Өнгөрөгч оны 6-р сараас хойш Москвагийн мэдлийн газрын тосны үнэ нь 48 хувь буурч, 2014 оноос хойш рубьлийн ханш бараг хоёр дахин унаж, барууны хүнсний хоригоос болж дотоодын хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөн. Владимир Путинд 2018 оны Дэлхийн аварга нь мораль, аялал жуулчлал, санхүүгээ дээшлүүлэхэд нь хэрэгтэй. ОХУ 20 сая ам.долларыг бэлтгэл ажилд зарцуулах юм. Путины хувьд азтай. Энэ ФИФА-гийн шуугиан нь ОХУ-д зохиогдох тэмцээнийг цуцлахад хэтэрхий оройтсон.
(Washington Post, CNBC, Time)
4. Катар
Харин 2022 оны хувьд өөр юм. Блаттерийн огцролтоос болж Катар улсын нэр хүнд багагүй унаж, хөлбөмбөг тойрсон хөрөнгийн зах зээл нь 3 хувиар унасан. Катар 2022 оны Дэлхийн аваргад зориулж 200 тэрбум ам.долларыг 12 жилийн турш зарцуулахаар төсөвлөөд байгаа. Швейцарын мөрдөн байцаах газар харин тэдэнд аюул болохоор байна. Прокурорууд ОХУ болон Катар бие биеэ дэмжин эрх авахын тулд авилга өгсөн байж болзошгүй гэсэн имэйлийг дэлгэсэн. Катар улсын хувьд долдугаар сард +50 хэм хүрдэг, согтууруулах ундаа хэрэглэдэггүй орон тул хөлбөмбөгийн тамирчид, фанатуудын хувьд зохион байгуулахад төдий л таатай улс биш юм.
Катар улсыг тэмцээн зохион байгуулах эрхийн төлөө 2 сая ам.доллар зарцуулсан гэж үзэж байгаа юм. Катарын Ерөнхий сайд Нассер бин Калифа Ал Тани "Араб-Исламын улс болохоор ингэж байгаа юм уу? Манай ард түмэн тэгж л бодож байна" гэж ФИФА тойрсон шуугианд хариу өгчээ.
(Wall Street Journal, Mother Jones, Daily Beast, Wall Street Journal,Time)
5. Америк
Энэ бүхэнд АНУ яагаад оролцоод байгаа нь олныг гайхшруулаад байгаа юм. Америкчуудын ердөө 6 хувь нь л хөлбөмбөг үздэг. Нэг ёсондоо америкууд хөлбөмбөг огт сонирхдоггүй гэсэн үг. Харин Вашингтон болон DOJ асуудалд маш их санаа тавьж байгаа юм. ФИФА гэх мэт спортын томоохон байгууллагууд улс төрөөс хамааралгүй байна гэдэг нь бодит амьдрал дээр биелэх боломжгүй зүйл гэдэг нь харагдаж байна. Америкуудын хувьд хөлбөмбөг үзэхээс илүү авилгын хэрэг нь сонирхолтой санагддаг байх. Үүний зэрэгцээ олон нийт АНУ-ыг спортыг улс төржүүлж эхэллээ хэмээн дургүйцэж байгаа юм.
(Harris Interactive, International Business Times)
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт