ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хог хаягдлын тухай хуулийн төслийг өргөн барилаа

    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, А.Бакей нар Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнөөдөр өргөн барилаа.

    Энэхүү хуулийн төслийг УИХ-ын нэр бүхий 13 гишүүн хамтран боловсруулсан бөгөөд одоо мөрдөгдөж буй Хог хаягдлын тухай хуулийн зүйл, заалтуудыг бүрэн багтаасны дээр олон нийтийн байгаль орчны талаарх боловсролыг дээшлүүлэх, хог хаягдлын талаарх ойлголтыг өөрчлөх механизмийг бий болгох зохицуулалтыг нэмж оруулсан гэв. Мөн хог хаягдлын байгууламжийн талаарх зохицуулалтуудыг нарийвчлан тусгаж, эдийн засгийн зохицуулалт хийсэн талаараа хууль санаачлагч гишүүн УИХ-ын даргад танилцуулсан юм. Тухайлбал, одоо мөрдөгдөж буй хуульд 2R буюу хог хаягдлыг багасгах, дахин ашиглах гэдэг ерөнхий зарчмаар хуульчлагдсан байдаг бол шинэчилсэн найруулгын төсөлд 4R буюу хог хаягдлыг багасгах, дахин ашиглах, сэргээн ашиглах, дахивар үйлдвэрлэх хэмээн тусгасны зэрэгцээ шатлал бүрт бизнесийн механизм, урамшуулалтай байхаар зохицуулалт хийсэн байна.

    Монгол Улсын хэмжээнд жилд 2.4 тонн хог хаягдал гардаг, үүний тэн хагас нь Улаанбаатар хотоос гардаг. Үүний 87 хувь нь дахин боловсруулах, үйлдвэрлэлд ашиглах боломжтой гэсэн тоо баримт бий гэдгийг дурдаад үүнийг цаашид нөөц болгон, эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан хэмээн УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл танилцуулсан юм. Энэ хуулийн төсөл батлагдсанаар хог хаягдал нь баялаг болж, эдийн засгийн өндөр үр ашигтай салбар болох боломж өргөн бий гээд, Япон улсын эдийн засгийн 30 хувийг хог хаягдлыг сэргээн ашиглах, дахин боловсруулах үйлдвэрүүд эзэлдэг жишээ дурдсан юм. Дэлхийд тэргүүлэгч эдийн засагт энэ хэмжээний үр ашигтай байгаа хог хаягдлыг баялаг болгох үйлдвэрлэл нь Монгол Улсын эдийн засагт ч тодорхой хэмжээний үр ашигтай байх боломж бий хэмээн хууль санаачлагчид үзжээ.

    Уг хуулийн төслийг боловсруулахдаа НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс ирүүлсэн санал болон иргэд, байгууллагаас бичгээр ирүүлсэн 28 саналыг бүрэн тусгасан байна

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй