Энэхүү салатыг гэрийн нөхцөлд хийхэд тун хялбар юм. Өдгөө дэлгүүр болгонд макорон гоймон байгаа.
Орц:
- 2 бүтэн, хагас аяга макарон гоймон
- 2/3 аяга жижиглэсэн улаан сонгино
- 15 ширхэг черри улаан лооль
- 1 аяга хэрчсэн өргөст хэмх
- 3/4 аяга хэрчсэн хар чидун жимс
- 3/4 аяга жижиглэн хэрчсэн ногоон чинжүү
- 1 аяга Фета бяслаг
Соусны орц:
- 1/3 аяга улаан дарс цуу
- 2 цайны халбага шинэхэн нимбэгний шүүс
- 1 бүтэн, хагас цайны халбага татсан сармис
- 1 цайны халбага элсэн чихэр
- 2 цайны халбага хатаасан орегано /хахуун цэцэг/
- Тал аяга чидун жимсний тос
Бэлтгэх:
- Гоймонгоо буцалгаад хөргөнө.
- Жижиг аяганд чидун жимсний тос бусад бүх амтлагчаа хольж хутгана. Бага зэрэг олив буву чидун жимсний тосоо нэмж соусаа бэлэн болгоно.
- Гоймон дээрээ улаан сонгино, улаан лооль, өргөст хэмх, чидун, ногоон чинжүү болон Фета бяслагаа хийнэ. Ингээд соустайгаа хольж хутгана.
- Бэлэн болсон салатаа хөргөгчинд таглан 3 цаг байлгана. Грек гоймонгийн салатыг хүйтнээр нь зоогловол тун амттай байдаг.
Эх сурвалж: justataste