Кубын нийслэл Гавана хотод өчигдөр "Sinemasul 2015" баримтат киноны олон улсын 22 дахь удаагийн наадам эхэллээ. Энэ удаагийн наадам Колумбын их зохиолч Габриел Гарсия Маркесын нэрэмжит болж буйгаараа онцлог юм.
Кино наадмыг “Зуун жилийн ганцаардал” хэмээх агуу бүтээлийг туурвисан их зохиолчийн амьдрал, уран бүтээлийн тухай хүүрнэх баримтат киногоор эхлүүлж байгаа ажээ. Тус киног Францын найруулагч Ив Биллон, Колумбын найруулагч Маурисио Мартинес нар хамтран бүтээжээ. Уг баримтат кино нь зохиолчийн ярилцлага дээр тулгуурлаж бүтээгдсэн юм байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт