Монгол Улс, БНАСАУ-ын ГХЯ-дын эрх зүйн газар хоорондын анхдугаар зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо амжилттай болж өнгөрөв.
Тус уулзалтыг монголын талаас ГХЯ-ны Олон улсын эрх зүйн газрын захирал А.Төмөр, БНАСАУ-ын талаас ГХЯ-ны Гэрээ, эрх зүйн газрын захирал Жин Жөн Хёб нар тэргүүлж, хоёр талын харилцаа, эрх зүйн хамтын ажиллагааны тодорхой асуудлаар санал солилцов. Уулзалтын үеэр талууд олон улсын эрх зүйн чиглэлээр харилцан сонирхсон асуудлаар болон олон улсын гэрээг зохицуулдаг хоёр улсын дотоодын хууль тогтоомжийн талаар ярилцаж, хамтын ажиллагааны арга хэлбэрийн талаар санал солилцов.
БНАСАУ-ын ГХЯ-ны төлөөлөгчдийг Гадаад хэргийн дэд сайд Н.Оюундарь хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Уулзалтын үеэр Н.Оюундарь сайд хоёр улсын найрсаг харилцаа өргөжин хөгжиж буй хүрээнд иргэд харилцан зорчих, хөрөнгө оруулалт, нийгмийн даатгал зэрэг олон асуудлыг хэлэлцэх, хоёр улсын нийгмийн тогтолцоо адил байх үед байгуулсан зарим хэлэлцээрийг өнөөгийн шинэ орчин болон олон улсын хэм хэмжээнд нийцүүлэн өөрчлөх шаардлагатай байгааг дурьдаад хоёр орны ГХЯ-дын эрх зүйн газрын хамтын ажиллагаа чухал түлхэц өгнө хэмээн үзэж байгаагаа тэмдэглэв.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт