ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Унгар, Иран, Мъянмарын Элчин сайдууд итгэмжлэх жуух бичгээ барилаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр Унгар Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Акош Мадари, Исламын Бүгд найрамдах Иран Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Али Асгар Хажи, Мъянмарын Холбооны Бүгд найрамдах Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У Тит Линн О нар тус тус Итгэмжлэх жуух бичгээ барив.

    Итгэмжлэх жуух бичгийг хүлээн авсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа.

    Унгарын Элчин сайд Акош Мадаритай уулзах үеэрээ “Энэ онд 2 орны хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож байна” хэмээн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дурдаад өнгөрсөн оны намар Унгар Улсад амжилттай айлчилсан болон Унгар Улсын Ерөнхийлөгч Я.Адер саяхан Монгол Улсад албан ёсны айлчлал хийснийг тэмдэглэв.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  энэ үеэр хэлэхдээ “Хоёр талд хамтарч хийх болон сэргээн хийх уламжлалт ажлууд их байна. Энэ бүхнийг хийх Элчин сайд томилогдон ирсэнд баяртай байна. Унгарын Гадаад хэргийн сайд Монголд удахгүй  айлчилж, тэр үеэр Унгар Улс ЭСЯ-аа сэргээн нээх гэж байгаа талаар сонслоо. Энэ бол маш сайхан мэдээ юм.  Та бол Монголыг сайн мэддэг, туршлагатай, олон салбарт ажилласан, өмнө нь Монголд ажиллаж байсан хүн юм байна. Ийм хүн Монголд томилогдон ирж байгаад баяртай байна. Их баярлалаа” гэлээ.

    Ираны Элчин сайд Али Асгар Хажи уулзалтын үеэр Монгол Улсад Элчин сайдаар ажиллах болсондоо баяртай байгаагаа илэрхийлээд хоёр орны харилцааг цаашид хөгжүүлэхэд хүчин чармайлт гарган ажиллана гэдгээ илэрхийлэв. Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчид Ираны Ерөнхийлөгч Хассан Руханийн чин сэтгэлийн мэндчилгээг уламжиллаа.

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайдаар томилогдон ирсэнд нь ноён Али Асгар Хажид баяр хүргэж, Иран Улсад түүний хийсэн айлчлал амжилттай болж, хоёр орны харилцааг идэвхжүүлэн гүнзгийрүүлэхэд чухал алхам болсныг тэмдэглэлээ. Мөн 2013 онд Киргизийн нийслэл Бишкект болсон ШХАБ-ын хурлын үеэр Ираны Ерөнхийлөгч Хассан Руханитай уулзаж байснаа дурсан ярилаа. Хоёр орон боловсрол, соёл, худалдаа, эдийн засгийн салбарт амжилттай хамтран ажиллах талаар Засгийн газар хооронд яриа, хэлэлцээ болж, зарим талаар ажил хэрэг болж байгааг дурдаад Элчин сайдад ажлын амжилт хүсэн ерөөв.

    Мъянмарын Холбооны Бүгд найрамдах Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У Тит Линн О-г хүлээн авч уулзах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түүнд ажлын амжилт хүсч хоёр талын хооронд өндөр дээд хэмжээний харилцан айлчлалууд хийдэг болсонд талархал илэрхийллээ.

    Мъянмарын Холбооны Бүгд найрамдах Улсын Гадаад хэргийн сайд Вунна Маун Лвин саяхан Монгол Улсад айлчилж, хоёр орны харилцааны цаашдын чиг хандлагын талаар ярилцсаныг дурдаад Мъянмарын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийх айлчлалын үеэр хоёр талын харилцааны өөр олон асуудлыг ярилцахаар төлөвлөөд байна гэв.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй