Өнгөрсөн жил Хятадын эдийн засаг 7.7 хувьтай байсан бол энэ жил 7.4 хувь болж буурсан нь өнгөрсөн 24 жилийн дотор байгаагүй үзүүлэлт. Хятадаас эдийн засгаараа шууд хамааралтай манай улс ч мөн адил эдийн засгийн хүндхэн байдалтай байгаа нь хэн бүхний өмнө илт. Уул уурхай, барилгын салбар зогсонги байдалд орж, долларын хомсдол үүсч, ажилгүйдэл газар авч, бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадлаа. Дээр нь орон байр, халаасны хулгай гарах нь тоймоо алдаж ядарсан иргэдэд бүр ч нэрмээс болж байна. Монгол Улс эдийн засгийн шуурганд өртөж, иргэд өнөө маргаашаа арай ядан аргацааж байна.
Энэ цаг үед та хэзээ Оюутолгой, Тавантолгой хөдлөх бол, хэзээ бидний цалин, тэтгэврийг Засгийн газар нэмэх бол, хэзээ улсаас тэтгэмж өгөх бол гэж хүлээж суух хэрэггүй. Ингэж хүлээж суух нь бухыг харж үнэг турж үхэхийн үлгэр адил юм. Энэ хямрал миний ч өмнө, таны ч өмнө урилгагүй ирээд хойморт залраад суучихав. Та өөрөө л энэ хямралаас гарч чадна. Харин таньд юу хийх хэрэгтэйг сануулъя.
Өнөөдөр Монголчууд бидний хувьд, иргэн таны хувьд залхуурч суух цаг биш, харин өмнөхөөсөө ч илүү хөдөлмөрлөх цаг. Бид хямралыг хүлээж биш, хэмнэж ч биш бүтээж, хөдөлмөрлөж байж давна.
Хамтдаа бүтээцгээе. Дор бүрнээ хичээцгээе хэмээн уриалж байна.
Иргэн Э.Саруултуяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт