Баруун Африкийн орнуудаар тархаад байгаа үхлийн аюулт Эбола вирусын халдвараас дэлхий даяар болгоомжлон, түгшиж эхлээд байна. Вирус анх 1976 онд тархаж эхэлсэн ч яг өнөөдрийн байдлаар нас барагсдын тоо болон, тархалтын хэмжээ нь хурдацтай нэмэгдсээр байгаа юм. Тэгвэл Эбола вирусын өнөөгийн байдлыг зөгнөсөн олон кино 1995-2011оны хооронд үзэгчдийн хүртээл болж байжээ. Эдгээр киноны 2 дээр нь Африкаас гаралтай амьтнаас халдварласан өвчнөөс болж дэлхий даяар халдвар маш хурдацтай тархаж аюултай нөхцөл байдал тулгараад байгаа талаар гардаг бол нэг кинон дээр өвчний тархалтаас болж хүн хүнээ байж байгаа талаарх гашуун үнэнийг өгүүлжээ. Эболагийн халдвар урьд өмнө нь байгаагүй их хохирол дагуулж, нас барагсдын тоо эрчимтэй нэмэгдсээр байгаа өнөө үед эмч эмнэлгийн ажилтнууд хүртэл үүрэгт ажлаасаа няцан аюулгүй байдал хангахыг шаардан жагсаж байгаа үйл явдал хүртэл эдгээр киноны үйл явдалд гардаг байна. Тахал өвчнөөс болж хувьсан өөрчлөгдөж байгаа дэлхий ертөнц, хүн төрөлхтний талаарх зөгнөлт кинонуудын трэйлэрийг толилуулж байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт