Хүний биед өвчин үүсгэж байгаа нян, бичил биетний 90 орчим хувь нь бохир гараар дамждаг. Бидний дунд элбэг тохиолддог вирус гепатит А, Е, цусан суулга, вирусын гаралтай суулгалтад халдварууд, хоолны хордлого, цагаан хорхойтох зэрэг нь бохир гараар дамждаг. Мөн хүний томуугийн болон вирусын шинэ халдваруудаас сэргийлэхэд гарын ариун цэвэр нэн чухал болохыг ДЭМБ-аас олон нийтэд анхааруулсан байна.
Бохир гарын арьсанд нян хэр удаан амьдрах вэ?
Бохир гар нян вирусын амьдрах таатай орчин нь болдог. Гарт байгаа нянгийн 95% нь хумсны завсарт орогнодог.
Гараа хэрхэн зөв угаах вэ?
Саван нь арьсны хир, хөлс, нян, вирус арилгах хамгийн энгийн найдвартай арга юм. Харин савангүй угаавал угаагүйтэй ижил.
Гараа зөв угаах 6 дарааллыг баримтлан дор хаяж 2 минутын турш сайтар савандаж угааж хэвшвэл бохир гарын олон өвчинд өртөхгүй байх боломжтой.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт