Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Арабын Нэгдсэн Эмират Улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр эх орноосоо мордлоо. Түүний ажлын айлчлал маргааш Дубайд албан ёсоор эхлэх бөгөөд энэ өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Арабын Нэгдсэн Эмират Улсын дэд Ерөнхийлөгч бөгөөд Ерөнхий сайд Шейх Мухаммед Рашид Бин Рашид Аль Мактумтай уулзана. Мөн Шадар сайд бөгөөд Абу Дабигийн хөгжлийн сангийн удирдах зөвлөлийн дарга Шейх Мансур бин Зиад Аль Нахъян нартай уулзалт хийж Монгол-Эмиратын бизнес эрхлэгчдийн уулзалтад оролцож үг хэлэх юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт