Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Модиг албан ёсоор угтах ёслол Чингисийн талбайд боллоо.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг эрхэм зочныг Чингисийн талбайд албан ёсоор угтан авлаа.
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди нар албан ёсны хэлэлцээ хийлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди нар Монгол, Энэтхэгийн стратегийн түншлэлийн тухай хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурлаа.
Хоёр улсын Засгийн газрын гэрээ хэлэлцээрүүдэд хоёр талын холбогдох албан тушаалтнууд гарын үсэг зурсан юм.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди нар албан ёсны хэлэлцээ хийсний дараа мэдээлэл хийлээ.
“Атал Бехари Важпайн Мэдээллийн технологи, холбоо, аутсорсингийн шилдэг төв”-ийн шавыг тавилаа.
“Мэдээллийн технологи, холбоо, аутсорсингийн шилдэг төв” байгуулах төслийн хүрээнд хорин сая ам.долларын санхүүжилт хийгдэх бөгөөд санхүүжилтэд барилга, техник технологи, сургалтын зардлууд багтаж байна.
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Модид зориулсан бэсрэг наадам “Чингисийн хүрээ” аялал жуулчлалын цогцолборт боллоо.
Хүндэт зочид хүчит бөхийн барилдаан, үндэсний сурын харваа, хурдан морины уралдаан болон ардын урлагийн тоглолт, уран нугаралтын үзүүлбэр үзэж сонирхлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди өчигдөр бараалхав.
Ц.Элбэгдорж "Монгол Улс нь Энэтхэгийг өөрийн оюун санааны хөрш хэмээн үздэг. Энэ хөршийн харилцаа олон мянган жилийн түүхтэй. Хоёрдугаарт, манай хоёр орныг ардчилал, хүний эрх, хууль ёсоо дээдлэх гэх мэт үнэт зүйлс нэгтгэдэг. Гуравдугаарт, бидэнд цаашдын харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх өргөн боломж бий. Ингээд та бүхнийг Монгол Улсад тавтай морилохыг хүсье” гэв.
Нарендра Моди "Монголын Ардчилсан хувьсгалын 25 жил, Монгол Улс, Энэтхэг Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн үеэр айлчилж байгаадаа туйлын баяртай байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж та 2009 онд төрийн тэргүүнээр сонгогдоод гадаадад хийх айлчлалаа Энэтхэгээр эхлүүлж байсан. Миний хувьд мөн Монгол Улсад айлчилсан Энэтхэгийн анхны Ерөнхий сайд болж байгаадаа бахархаж байна” гэв.
Дараа нь Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди УИХ-ын хүндэтгэлийн чуулганд үг хэлэв.
Түүний айлчлал өнөөдөр өндөрлөнө.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт