УИХ-ын дарга З.Энхболд Дэлхийн банк группын гүйцэтгэх захирал бөгөөд Санхүү хариуцсан захирал Бэртранд Бадрэ тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд тэрээр ноён Бэртранд Бадрэтэй уулзаж буйдаа талархал илэрхийлээд, Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулав.
Ноён Бэртранд Бадрэ УИХ-ын даргыг цаг, зав гарган хүлээн авч уулзсанд баяртай байгаагаа илэрхийлэв. Мөн тэрээр Монгол Улсад Дэлхийн банкны үйл ажиллагааны явц байдалтай танилцахаар ирсэн тухайгаа дуулгаад, эдийн засгийн хүндрэлийг хэрхэн даван туулах талаар саналаа хэлж, Дэлхийн банкнаас Монгол Улсын Их Хурлаар батлуулах шатанд байгаа гурван төслийн талаар тодруулсан юм.
УИХ-ын дарга хэлэхдээ, “Тогтвортой амьжиргаа-3” төслийг Улсын Их Хурлаар баталсан. Одоо хэрэгжих “Цахим эрүүл мэнд” , “Ухаалаг засаг”, “Боловсролын чанарын шинэчлэл” төслүүдийн мөнгөн дүн, нэрийг өөрчлөхгүйгээр агуулгыг нь өөрчлөх чиглэлийг Засгийн газарт үүрэг болгосон. Эдгээр төслүүд удахгүй батлагдана. Түүнчлэн УИХ-ын Тамгын газар дахин инженерчлэлийг хэрхэн явуулж байгаа талаар өмнө нь Дэлхийн банкны суурин төлөөлөгч ноён Жим Андерсонд танилцуулж байсан. Цаашид энэ байдлаар бүх төрийн байгууллагуудад дахин инженерчлэл хийгдэнэ. Тиймээс эдгээр төслийн зарим нь үүнийг хэрэгжүүлэхэд дэмжлэг болох юм гэдгийг онцоллоо.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт