ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Ц.Нямдорж: Монголын төр дэндүү арчаагүй байна

    УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн хуулийг хэлэлцэх эсэхийг шийдэх үеэр УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсэн юм. Энэ үед УИХ-ын гишүүн Ц.Нямдорж төмөр замын асуудлын талаар ярьсныг хүргэж байна.

    Засгийн газар төмөр замтай холбоотой асуудлаа жич ярьж 200 км төмөр замаа дуусгах шаардлага байна. Хэдэн жилийн өмнөөс ярьсан төмөр зам өнөөдөр бүр тодорхойгүй байдалд орчихлоо.

    Эхлүүлсэн төмөр замаа дуусгачихвал улсын эдийн засгийн гол хөдөлгөөн Гашуун сухайтаар дамжина. Үүнийг мэдсээр байж экспортын төмөр замын асуудлыг шийдэхгүй байна. Энэ чинь ямар учиртай юм.

    Монголын төр дэндүү арчаагүй байна. Монголын төр нэг этгээдийн өмнө цагаан туг барьчихаад окопонд байна. Монголын төрөөр хэдэн үе дамжуулан тоглох гэсэн юм бэ. Одоо тэгээд зээл авах юм уу, хувийн хэвшлийн түншлэлээр төмөр замаа барьж магадгүй гээд яриад сууж байдаг.

    Нэг нөхөр хоёр парламент, гурван Засгийн газар дамжин сүйтгэх ажиллагаа хийж байна. Энэ тохиолдолд УИХ-ын гишүүд нь чимээгүйхэн ширээний доогуур харцаа шидчихээд суугаад байх юм уу.

    Яагаад ийм юман дээр Монголын төр анхаарал хандуулдаггүй юм. Энэ цаашдаа юунд хүргэх юм. Үхсэнээ хийж энд сууцгааж байдаг юм. Төмөр замын асуудлаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээрээ ярь.

    Ингэхгүй бол төмөр замын далан барихад өнгөрсөн хугацаанд хийсэн зарцуулсан хөрөнгө оруулалт усанд идэгдээд дуусна. Дөрөв, таван жилийн өмнө төмөр замыг хувийн хөрөнгөөр барихаар болж, хөрөнгөө оруулсан хүмүүст төр нь мөнгийг нь өгөхгүй амиа егүүтгэхэд хүргээд байж байна.

    Ийм асуудлыг шийдэж чадахгүй юм бол, төмөр замаа тавьж чадахгүй юм бол энэ Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ зайлцгаагаарай.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй