Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэгийн Зөвлөх Үйлчилгээний Менежментийн Хорооноос санаачилан 2015 оны 7 дугаар сарын 2, 3-ны өдрүүдэд татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч (ТИНБ)-ид, түүнчлэн татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхэлдэг ТМЗ компаниуд, хуулийн нөхөрлөлүүд, татвар төлөгч аж ахуйн нэгжүүд, татварын алба болон бусад төрийн байгууллагын төлөөлөл болсон татварын мэргэжилтнүүдийг оролцуулан Анхдугаар Чуулганаа зохион байгуулах гэж байна.
Энэхүү ТИНБ 2015 Чуулганаар Монгол улсын татварын тогтолцоонд тулгарч байгаа асуудлууд, тэдгээрийг хэрхэн шийдэх гарцыг хайсан татварын мэргэжилтэн, судлаачдын илтгэлүүд, онол практикийн санал дүгнэлтүүдийг хэлэлцэж, тэдгээрийг баримтжуулан илтгэлийн эмхтгэл, хэлэлцүүлгийн тэмдэглэл хэвлэн гаргах замаар оролцогч нэг бүрт хэрэгтэй мэдээлэл өгөх, улмаар бизнесийн татварын орчныг үнэлж дүгнэх, нийгэмд татварын ухааныг түгээх, үзэсгэлэн яармаг гарган нийгэмлэгийн үйл ажиллагаа болон гишүүн байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах зэргийг хамарсан томоохон арга хэмжээг зохион явуулахаар зорьж байгаа юм байна.
Уг арга хэмжээнд Сангийн яамнаас хамтран оролцож, төрөөс баримталж буй татварын бодлого, шинэчлэлийн талаар илтгэл тавьж, мэдээлэл өгнө.
Иймд та ТИНБ 2015 Чуулганд оролцох бол www.convention.mn цахим хуудсанд хандаж бүртгүүлээрэй.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт