ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    ”Eurozone”-ын орнуудын эдийн засаг 0.4 хувиар өсчээ

    Оны эхний гурван сарын байдлаар Eurozone-ийн улс орны эдийн засаг 0.4 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Eurozone-ийн улсад Австри, Бельги, Кипр, Эстони, Финлянд, Герман, Грек, Ирланд, Итали, Латви, Литва, Люксенбург, Мальта, Недерланд, Португали, Словак, Словени, Испани, Франц, Англи гэх мэт улс орнууд багтдаг.

    Шинжээчид энэхүү өсөлтийг ойрын хоёр жилд байгаагүй хурдтай өсөлт хэмээн үзжээ. Германы эдийн засаг хүлээгдэж байснаасаа бага өссөн бол Фаранцын эдийн засаг тооцоолж байснаас илүү хурдан өссөн байна. Шинжээчид өмнө нь Германы эдийн засгийг 0.5 хувиар өснө гэж таамаглаад байсан ч оны эхний гурван сарын байлаар 0.3 хувиар өсчээ.  

    Германы статистикийн газрын мэдээлснээр инфляцийн түвшин гуравдугаар сард 0.3% байсан бол дөрөвдүгээр сард 0.5%-иар өссөн үзүүлэлттэй гарсан байна.

    Харин Францын эдийн засаг энэ улиралд 0.6 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан нь ойрын хоёр жилд байгаагүй хурдтай өсөлт юм. Францын эдийн засаг 2013 оны хоёрдугаар улирлаас эхлэн хурдтай өсч эхэлсэн хэмээн BBC онцолжээ. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй