Сар хүрэхгүй хугацаанд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын албыг хашиж, өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгсөн Ч.Сайнбилэгийн орны хүнийг өнгөрсон долоо хоногийн сүүлээр томилжээ. Тус компанийн Төлөөлөн Удирдах зөвлөл 2015 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн тогтоолоор тус компанийн Борлуулалт, Маркетинг, Ложистикийн газрын захирлаар 2013 оноос хойш ажиллаж байгаа Б.Батбилэгийг Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилох шийдвэрийг гаргажээ.
Б.Батбилэгийн “Эрдэнэс-Тавантолгой” ХК дахь замнал үүсэн байгуулагдсан 2010 онд Ахлах эдийн засагчаар эхэлж, Хувьцаа хариуцсан газрын захирал, улмаар Маркетинг, борлуулалт, ложистикийн газрын захирлын албыг тус тус хашжээ. Тэрбээр саяхныг хүртэл “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Санхүү, Хөрөнгө оруулалт хариуцсан Дэд Захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан юм.
Гүйцэтгэх захирал Б.Батбилэг нь “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн борлуулалт, тээвэрлэлтийн бодлогыг сүүлийн гурван жил оновчтой боловсруулж, хэрэгжүүлсний үр дүнд 2013 онд 2 сая тонн нүүрс борлуулсан бол 2014 онд 5.8 сая тонн нүүрс буюу 2.9 дахин нэмэгдэж 400 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олж улсын төсөвт 58 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн байна. Үүнийг нь төр засгаас үнэлж Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнасан ба түүний хариуцсан Маркетинг, борлуулалт, ложистикийн газар нь “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн шилдэг хамт олноор шалгарч байжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт