ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хүмүүсийн нас барахын өмнөх 5 харамслыг сувилагчид нэрлэжээ

    Эмнэлэгт хэвтэж буй настайчуудын амьдралынх нь сүүлийн мөчид нь хамт байж, зовлон жаргалыг нь сонсож байдаг хүмүүс бол асрагч сувилагч нар билээ. Үхэлтэй нүүр тулгарсан хүмүүсийн хамгийн их  харамсдаг 5 харамслыг сувилагч нараас асуун гаргажээ.

    5. Өөрөөрөө байдаг байж

    Ихэнх хүмүүс бусдад таалагдахын тулд баг зүүн жүжиглэж амьдардаг. Өөрийнхөөрөө байх нь амьд явсны, амьдарсны утга учир юм. Хүмүүст таалагдах гэж бүү амьдар.

    4. Би хэт их ажиллах хэрэггүй байж

    Одоогийн нийгэмд хэдий чинээ ажилласан нь төдий чинээ амжилтад хүрдэг болсон. Гэхдээ амжилтын төлөө хэт их ажилласнаас болж аз жаргалын бусад зүйлсийг умартаж орхидог. Ажил, амьдрал, гэр бүлийнхээ цагийг зохицуулах хэрэгтэй.

    3. Би айдастайгаа нүүр тулах зоригтой байдаг байж

    Ихэнхдээ болгоомжилж, айснаасаа болж олон сайхан боломжуудаа алддаг. Хийхээсээ, хэлэхээсээ, сэтгэлээ илэрхийлэх зориг хүрэхгүй байсаар амьдралын төгсгөлд ирнэ. Та өөрөөс тань үл шалтгаалах зүйлсийг хянаж чадахгүй, айж байгаа зүйлээ ч удирдаж чадахгүй. Гэхдээ таны зоригтой байх нь танаас шалтгаална.

    2. Би найз нөхдөөсөө холбоогоо таслах ёсгүй байж

    Ялих шалихгүй шалтгаанаас болж найз нөхдөөсөөө холбоо таслах үе байдаг. Гэр бүлтэй болоод, тэдэндээ ихэнх цагаа зарцуулах нь зөв ч найз нөхдөөсөө хол бай гэсэн үг биш юм. Тэд үргэлж таны хажууд, өтөлсөн ч хамт найз хэвээрээ байна.

    1. Би өөрийгөө аз жаргалтай байлгадаг байж

    Тийм ээ, энэ бол үнэхээр сонголт. Энэ таны амьдрал. Энэ таны сонголт. Аз жаргалаа хай.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй