ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хятадын эдийн засгийн өсөлт 7.4 хувь болж буурлаа

    Хятадын эдийн засгийн өсөлт удааширсаар байгаа энэ үед тус улсын төв банк 2015 онд хоёр дахь удаагаа бодлогын хүүгээ бууруулсан тухай BBC мэдээллээ. Өнгөрсөн жил Хятадын эдийн засаг 7.7 хувьтай байсан бол энэ жил 7.4 хувь болж буурсан нь өнгөрсөн 24 жилийн дотор байгаагүй үзүүлэлт юм.  

    Хятадын эдийн засгийн уналт дараагийн хэдэн жилийн турш үргэжлэх төлөвтэй байна. Өнгөрсөн долоо хоногт Олон улсын валютын сан (ОУВС) Хятадын эдийн засгийн өсөлтийг 2017 он гэхэд 6% болж буурна гэж таамаглажээ. Мөн өнгөрсөн долоо хоногт, Хятадын худалдаа, инфляцийн түвшин аль аль нь сул байгаа тухай албан ёсны тоо баримт гарсан байна.

    Төв банкны мэдээлснээр "БНХАУ  маш том эдийн засгийн уналттай  нүүр тулаад байна" гэжээ.
    Харин тус улсын Shenwan Hongyuan Securities-ийн эдийн засагч Li Huiyong хэлэхдээ "Энэ удаагийн эдийн засгийн уналт сүүлийнх байх бөгөөд бид улсынхаа эдийн засгийг аажим аажмаар ирэх хоёр улиралд тогтворжуулна" гэжээ.  

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй