Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Ром хотын дарга Игнацио Мариногийн урилгаар 2015 оны 5 дугаар сарын 5-6-ны өдрүүдэд Ром хотод айлчилж байна. Засаг дарга Э.Бат-Үүл айлчлалынхаа хүрээнд Ром хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Аялал жуулчлал, олон улсын харилцааны комиссын дарга Валинтина Гриппотой уулзаж, хотууд хоорондын аялал жуулчлалын салбар дахь хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар санал солилцлоо. Талууд Ром хотод “Монголын аялал жуулчлалын төв”, Улаанбаатар хотод “Италийн аялал жуулчлалын төв”-ийг нээх талаар харилцан тохиролцов.
Мөн айлчлалын хүрээнд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Италийн парламентын Гадаад харилцааны байнгын хорооны гишүүдтэй уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилцсан байна. Ялангуяа Ром болон Улаанбаатар хотуудад харилцан ашигтай худалдаа, хөрөнгө оруулалтын боломжуудыг бодит ажил болгох асуудлыг хөнджээ.
Засаг даргын айлчлалыг тохиолдуулан Ром хотын захиргаанаас Италийн 50 гаруй компанийн төлөөлөл оролцсон “Итали-Монголын бизнес эрхлэгчдийн форум”-ыг зохион байгууллаа. Бизнес форум дээр нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Улаанбаатар хотын эдийн засгийн төлөв байдал, ойрын үед хэрэгжих төсөл хөтөлбөр”-үүдийн талаар мэдээлэл хийж, Улаанбаатар хотын дэд бүтэц, бүтээн байгуулалт, шинэчлэн төлөвлөлт, архитектурын төслүүдэд Италийн бизнес эрхлэгчдийг өргөнөөр оролцохыг уриалав.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт