ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Эр хүний эхнэрээсээ сонсохыг хүсдэг 10 үг

    Өрхийн тэргүүн эр хүнийг хаашаа яаж залах түлхүүр эзэгтэй таны гарт бий. Гэрийн эзэгтэй танд нөхрийн тань өдөр бүр сонсохыг хүсдэг 10 үгийг одоо хүргэе. Эдгээр үгсийг нөхөртөө өдөр бүр хэлж урамшуулж байх нь та хоёрын харилцааг улам сайхан болгох болно. 

    1. Би чамд итгэдэг. 

    "Би чамд итгэдэг" гэсэн үгийг нөхөр тань сонсоод хормын төдийд л өөртөө итгэх итгэл нь улам нэмэгдэх болно. Таны нөхөр амьдралын олон асуудал дээр ухралт хийх зүйлтэй тулгарч байдаг. Иймээс энэ үг бол түүнд өөртөө итгэх итгэлийг өгөх нууц зэвсэг юм. 

    2. Чи минь хамгийн мундаг удирдагч

    Эрэгтэй хүн бүр манлайлагч удирдагч байхыг хүсдэг. Харин энэ үгийг сонссон таны нөхөр баярлах бөгөөд түүний чадварыг бэхжүүлнэ. 

    3. Би чамаараа их бахархдаг

    Эрэгтэй хүн гэр бүл эхнэр, хүүхүүдийнхээ эрэлхэг зоригтой баатар нь байхыг хүсдэг. Тиймдээ ч энэ үг таны нөхрийг яг л баатар болсон мэт санагдуулдаг байна. 

    4. Чамтай л хамт байхдаа аюулгүй байдаг

    Чамд хэрэгтэй байсан зүйлийг нөхөр тань байнга авч ирдэг. Тиймээс энэ бүхний төлөө нөхөртөө баярлалаа гэж хэлээрэй. 

    5. Чиний зөв, миний буруу байсан

    Хичнээн таны зөв байсан ч заримдаа та бууж өгөх хэрэгэй. Яагаад гэвэл эрэгтэй хүн ялагдалд дургүй. Энэ нь ч таны гэрлэлтийг хамгаалах болно. 

    6. Гэр бүлдээ хийсэн бүх зүйлийн төлөө маш их баярлалаа 

    Таны нөхөр гэр бүлээ тэжээхийн тулд мөнгө олж, хэрэгтэй бүх зүйлээр хангадаг учраас нөхөртөө зориулж үргэлж баярлалаа гэж захидал илгээж байгаарай.

    7. Би зөвхөн чамтай л гэрлэсэндээ баярладаг

    Эхнэртээ цорын ганц зөв сонголт нь байсан гэдгийг тэр мэдэх үед та хоёр урьдийнхаасаа ч илүү аз жаргалтай байх болно. 

    8. Би чамайг санаж байна

    Таны нөхөр амьдралд тань баяр хөөр, хайрыг авч ирсэн гэдгийг хэзээ ч битгий мартаарай. 

    9. Надад үргэлж итгэдэгт баярладаг шүү

    Нөхөр тань энэ үгийг сонсоод үнэхээр сэтгэл хангалуун байх болно. 

    10. Чи минь Бурханы гайхамшигтай бүтээл 

    Эхнэрийнхээ цорын ганц үнэ цэнэтэй хүн гэдгийг энэ үгийг сонсоод урамших болно. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй