Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт өчигдөр УИХ-ын Тамгын газрын дарга Б.Болдбаатарт ”Төсөл өргөн мэдүүлэх хугацааг” товлох тухай албан бичгийг дахин хүргүүллээ.
2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Улсын Их Хурлын Тамгын газарт “Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хүргүүлсэн ч тогтоолын төслийн бүрдэлд зарим баримт бичиг ирүүлээгүй гэсэн шалтгаанаар УИХ-ын Тамгын газар буцаасан.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас хүргүүлсэн УИХ-ын тогтоолын төсөлд:
“Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл болон Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу УИХ-ын чуулганаар нэн яаралтай хэлэлцүүлэх, мөн “Хөрөнгө оруулалтын гэрээг” хэлэлцүүлэхтэй холбогдуулан “Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлд төмөр замын суурь бүтэц барих-өмчлөх-ашиглах-шилжүүлэх концессын гэрээ” болон “Хамтран ажиллах гэрээ”-г танилцуулахаар тус тус хүргүүллээ. УИХ-ын даргад өргөн мэдүүлэх хугацааг товлож өгөхийг тус бичигт дурдсан байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт