ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Монголын эдийн засгийн I улирлын төлөв тааруу гарлаа

    Энэ оны нэгдүгээр улирлын манай эдийн засгийн нөхцөл байдлын тайлан мэдээг сангийн яамнаас гаргасан байна. Үүнд төгрөгийн ам.доллартай харьцах Монголбанкны зарласан ханш 2015 оны эхний улиралд дунджаар 1960.6 төгрөг байсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12.3 хувиар суларчээ. 

    Харин инфляцийн түвшин 1.9 хувьтай гарсан бөгөөд үүний 0.3 нэгж нь хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнийн өсөлтөөс,1.3 нэгж нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс голлон шалтгаалсан байна. 

    Энэ оны эхний улиралд аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 1752.7 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5 хувиар өслөө. 

    2015 оны 3 дугаар сарын байдлаар мөнгөний нийлүүлэлт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.4 хувиар буурч 9.9 их наяд төгрөгт хүрлээ. 

    Мөн 6,811.1 мян.толгой эх мал төллөж, 6764,2 мян.толгой төл бойжуулаад байна. Төллөх насны хээлтэгч малын 30.6 хувь нь эхний улиралд төллөөд байгаа бол зүй бусаар хорогдсон малын тоо 2014 оны мөн үетэй харьцуулахад 37 хувиар буураад байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй