ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Иргэдэд “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг буцаан эзэмшүүлнэ

    Засгийн газрын 2012 оны 201 дүгээр тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч Монгол Улсын иргэд эзэмшиж буй хувьцаагаа Засгийн газарт нэрлэсэн үнээр нь худалдах хүсэлт гаргаж болох тухай шийдвэрийг гаргасан. Үүний дагуу Монгол Улсын 1.503.984 иргэн 1.583.628.456 ширхэг хувьцааг Засгийн газарт худалдах хүсэлтээ Нийгмийн халамж үйлчилгээний газарт гаргажээ. Эдгээр хүсэлт гаргасан иргэдийг тус компанийн хувьцаа эзэмшигчдийн бүртгэлээс хасах бичилт хийсэн байна. Гэтэл хувьцаагаа худалдах хүсэлт гаргасан иргэдийн хувьцааны төлбөрийг төлөөгүй өнөөг хүрсэн бөгөөд эдгээр иргэдээс УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд хувьцаагаа буцааж эзэмших хүсэлт гаргажээ. Энэ дагуу дээрх иргэдэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг буцаан эзэмшүүлэн бүртгэхийг Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвд даалгалаа.

    Засгийн газрын энэ хуралдаанаас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг байгуулах хөрөнгө оруулалт болон холбогдох бусад гэрээ, хэлцлийн нийт дүн нь урьдчилсан байдлаар тус компанийн 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн санхүүгийн тайлан тэнцлийн активын нийт дүнгийн 25 хувиас дээш үнийн дүнтэй байхаар байгаа тул их хэмжээний хэлцэл гэж үзсүгэй хэмээн Засгийн газрын тогтоол гаргахаар тогтлоо.

    Энэ тогтоолыг гэрээ, хэлцэл байгуулахдаа баримтлан, үр дүнг тухай бүр нь Засгийн газарт танилцуулж ажиллахыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагуудад даалгалаа.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй