Манай улсын эдийн засгийн өсөлт энэ онд 11,4 хувьд хүрээд байна. Энэ өсөлт цаашид өсөх үү? буурах уу? гэдэг нь өнөөгийн уул уурхайн салбар, гадаадын хөрөнгө оруулалт, ам долларын ханшаас шууд хамааралтай. Тэгвэл 2012 онд Монголын эдийн засгийн өсөлт хэдий хэмжээнд хүрч байсныг эргэн нэг сануулъя.
2012 он, Монголын эдийн засгийн өсөлт 19.9 хувьд хүрээд байлаа. Тухайн үед энэ тоо бол дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудтай харьцуулахад үсрэнгүй хөгжилтэйд тооцогдож олны анхааралыг сэр хийлгээд байсан юм. Мэдээж энэ бол зөвхөн уул уурхайгаас хараат эдийн засгийн өсөлт байсан нь хэн бүхний өмнө илт. Харин яг энэ үеэр ОУВС-аас дүгнэхдээ Монголын эдийн засгийн өсөлтийг энэ байдлаараа үргэлжлэх аваас 2015 онд 25 хувьд хүрнэ хэмээн таамаглаж байлаа. Харин өнөөдөр 2015 он, энэ өсөлтөнд бид хүрч чадаж уу? Уншигч та уул уурхайгаас ашиг шим хүртэж чадсан уу? Монголчууд олон жил уул уурхайн ашиг шимийг хүлээж суусан ч эцэст нь манай эдийн засаг ахисангүй, ядуурал, ажилгүйдлийн тоо буурсангүй. 2015 онд Монголын эдийн засаг өмнөх оныхоос ердөө л 5,8%-иар өсөх бөгөөд 2016 онд энэ өсөлтөөс бүр доошилж 3,6%-иар өснө гэсэн тооцоог ОУВС-аас гаргасан байна. 2015-2016 онд эдийн засгийн өсөлт буурна гэж үзсэн нь дэлхийн эдийн засгийн тогтворгүй, сул дорой байдалтай ч холбоотой. Ялангуяа Монголын эдийн засаг Хятадын эдийн засгаас хэрхэн хамааралтай болохыг харуулж байгаа хэрэг юм. Харин энэ онд Хятадын эдийн засаг 7,3 хувьтай байгаа бөгөөд өнгөрсөн оноос буурсан байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт