ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    “Эрдэнэт үйлдвэр”, “Оюутолгой” санамж бичигт гарын үсэг зурлаа

    Өнөөдөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Даваасүрэн, “Оюутолгой” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью Вүдлей нар эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин, орон нутгийн харилцааны стандартыг сайжруулж, Монголын уул уурхайн салбарыг улам бүр төгөлдөржүүлэх чиглэлээр хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. УИХ-ын дарга З.Энхболд энэхүү гарын үсэг зурах ёслолд оролцжээ.

    УИХ-ын дарга З.Энхболд энэхүү хамтын ажиллагааны талаар “Сар гаруй хугацааны өмнө би "Оюутолгой"-н уурхайн үйл ажиллагаатай танилцаж, удирдлагуудтай нь уулзах үеэрээ “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон танай компанийн бүтээгдэхүүнүүд зах зээл дээр асуудалгүй борлуулагддаг учраас өрсөлдөгчид биш, хамтрагч юм. Тиймээс Монгол дотроо хамтран ажиллах нь зүйтэй гэж хэлсэн. Хоёр үйлдвэрийн удирдлага энэ чиглэлийн дагуу өнөөдөр гэрээ байгуулж байна. Энэ хоёр үйлдвэр баяжмал үйлдвэрлэдэг, төстэй үйл ажиллагаатай. Компаниудын бүтээгдэхүүнийг экспортлохдоо боломжийн хэмжээгээр нийлүүлэн гаргах нь Оюутолгойн гэрээг сайжруулах, эсэхээс илүү Монголын эдийн засагт хэрэгтэй учраас хамтран ажиллаж байна. Дээр нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьд жил ирэх тусам Монголоос худалдан авдаг худалдан авалтын хэмжээ болон бүтээгдэхүүний нэр төрөл өсч байгаа юм. Тэр туршлагаасаа “Оюутолгой”-той хуваалцахад бэлэн байгаа юм. “Оюутолгой” ХХК-ийн хувьд ч “Эрдэнэт үйлдвэр”-ээс давуу тал олон, үзүүлэх зүйл их бий. Тиймээс хамтын ажиллагаа зөвхөн эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин, орон нутгийн харилцааны хүрээнд биш олон чиглэлийг хамарч байна” гэлээ. Мөн “Оюутолгой” ХХК 15.000 хүн амтай хот байгуулах үүрэгтэй бөгөөд далд уурхайн асуудал шийдэгдэж байгаа учраас удахгүй энэ ажил хийгдэх ёстой гэсэн юм.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй