ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид чуулна

    Улсын Их Хурлын Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо, Аж үйлдвэрийн яамтай хамтран “Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үндэсний чуулган”-ыг маргааш зохион байгуулах гэж байна.

    Энэ удаагийн чуулганд нийт 700 гаруй хүн оролцож, салбарын өнөөгийн нөхцөл байдал болон хэтийн төлвийн талаар санал бодлоо солилцоно.

    Монгол Улсын Засгийн газраас аж үйлдвэрийн салбарыг эрчимтэй хөгжүүлэхийн тулд бие даасан яам байгуулан хүнд, хөнгөн, жижиг дунд үйлдвэр, худалдааны асуудлуудыг нэгтгэн нэгдсэн бодлогоор хангаж цаашдын хөгжлийн гарцыг тодорхойлон үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд онцгой анхаарч байгаа юм.

    Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд төрөөс авч хэрэгжүүлж байгаа бодлогын хүрээнд үндэсний үйлдвэрлэлийг зах зээлийн эрэлт, дотоодын түүхий эдийн нөөцөд тулгуурлан хөгжүүлж, экспортын чиг баримжаатай импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрүүдийг олноор байгуулж, дотоодын хэрэгцээгээ хангахаас гадна үндэсний нэрийн бүтээгдэхүүн бий болгох зорилго тавьж байна. Мөн үйлдвэр эрхлэгчдэд татвар санхүүгийн тааламжтай нөхцлийг бүрдүүлэхийн тулд эрх зүйн орчинг улам боловсронгуй болгох, санхүү хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлээр зорилт тавин ажиллаж байгаа билээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй