Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай” А/265 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2015 онд санхүүжих барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний ажлын жагсаалтыг нэгдүгээр, авто зам, замын байгууламжийн ажлын жагсаалтыг хоёрдугаар, техник тоног төхөөрөмж худалдан авах ажлын жагсаалтыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсан байна.
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2015 онд санхүүжих барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний жагсаалт /сая төг/
№ |
Төсөл, арга хэмжээний нэр, хүч чадал, байршил |
Хугацаа |
Төсөвт өртөг |
2015 онд санхүүжих |
1 |
"Хүнс хангамж төв" НӨҮГ-ын конторын барилгын засварын ажил, агуулахын барилга, /Сонгинохайрхан дүүрэг/ |
2015-2015 |
357,5 |
357,5 |
2 |
Ногоон зоорь орчмын орон сууцны хорооллын гадна цэвэр усны шугамын ажил |
2015-2016 |
884,3 |
600,0 |
3 |
Эрдэнэтолгой, УС-15 орчмын үерийн хамгаалалтын барилга байгууламж /Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо/ |
2015-2015 |
2925,0 |
2925,0 |
4 |
Нийтийн тээврийн оношлогооны төвийн барилгын засвар |
2015-2015 |
100,0 |
100,0 |
5 |
Ариутгал халдваргүйжүүлэлтийн пункт /2ш/ |
2015-2015 |
800,0 |
800,0 |
6 |
Хотын төвийн зүүн хойд хэсэгт 2*16 МВА чадал бүхий 35/6 кВ-ын дэд станц, 6-10 кВ-ын кабель шугамын ажил |
2015-2015 |
6594,4 |
6594,4 |
7 |
Зүүн Сэлбийн Ф500мм-ийн коллектор, бохир усны шугамыг шинээр барих |
2015-2015 |
835,6 |
835,6 |
|
ДҮН |
|
12496,8 |
12212,5 |
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2015 онд санхүүжих авто зам, замын байгууламжийн
ажлын жагсаалт
/сая төг/
№ |
Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил |
Хугацаа |
Төсөвт өртөг |
2015 онд санхүүжих |
1 |
Нийтийн тээврийн угсраа автобусны эргэлтийн талбай засварлах |
2015-2015 |
1500,0 |
1500,0 |
2 |
Дамбадаржаагийн уулзвар-Шарга морьтын төмөрбетон гүүр-Хандгайт чиглэлийн 16,35 км авто замын өргөтгөл, шинэчлэлт |
2015-2016 |
25100,0 |
9216,4 |
3 |
Сонсголонгийн гүүрээс Яармагийн зам хүртэлх гэр хорооллын арын авто зам |
2015-2016 |
6441,5 |
2000,0 |
4 |
Улиастай-Гачууртын чиглэлийн 11,0 км авто замын засвар /Баянзүрх дүүрэг/ |
2015-2015 |
6900,0 |
6900,0 |
5 |
Монел орчмын 0,8 км авто зам /Баянзүрх дүүрэг/ |
2015-2015 |
457,0 |
457,0 |
|
ДҮН |
|
40398,5 |
20073,4 |
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2015 онд санхүүжих техник тоног төхөөрөмж худалдан авах ажлын жагсаалт
/сая төг/
№ |
Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил |
Хугацаа |
Төсөвт өртөг |
2015 онд санхүүжих |
1 |
Агаарын бохирдлын хэмжилтийн суурин харуулын тоосонцор хэмжих багаж |
2015-2015 |
404,0 |
404,0 |
2 |
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайн цэвэрлэгээний бага оврын автомашин |
2015-2015 |
55,0 |
55,0 |
|
ДҮН |
|
459,0 |
459,0 |
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт