Засгийн газар болон бусад эрх бүхий этгээдээс гаргасан өрийн бичиг /бонд/, компанийн бүх төрлийн хувьцаа, компанийн гаргасан, эсвэл гаргахаар санал болгож буй хувьцааг худалдах, худалдан авах эрхийн бичиг, хөрөнгө оруулалтын сангийн хувьцаа зэргийг нийтэд нь үнэт цаас гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл үнэт цаас гэдэг нь таныг тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн юм уу зээл олгосон гэдгийг гэрчлэх баримт юм. Үнэт цаас нь банкны хадгаламжийг бодвол ашиг, эсрдлийн түвшин нь харьцангуй өндөр байдаг бөгөөд худалдах, бэлэглэх зэргээр бусдад шилжүүлэх боломжтой байдгаараа онцлогтой.
Монгол Улсын үнэт цаасны зах зээл дээр бонд болон хувьцаа гэсэн хоёр төрлийн үнэт цаас арилжаалагдаж байна. Тэгвэл эдгээр үнэт цаасыг үйлдвэрлэх зөвшөөрөлтэй 9 аж ахуйн нэгж Монголд байдаг.
/2015 оны 1-р улирлын байдлаар/
Дд |
Үнэт цаасны үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий компаниуд |
Тусгай зөвшөөрлийн дугаар, олгогдсон хугацаа, тушаалын дугаар |
Тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа |
Дуусах хугацаа |
1 |
“Адмон принт” ХХК |
№9, 2015.02.25-39 |
3 жил |
2018.02.25 |
2 |
“Мөнхийн үсэг групп” ХХК |
№8, 2014.04.21-89 |
2017.04.21 |
|
3 |
“Үндэсний үнэт цаас” ХХК |
№7, 2014.04.15-85 |
2017.04.15 |
|
4 |
“Титан Интернэйшнл” ХХК |
№6, 2014.04.15-85 |
2017.04.15 |
|
5 |
“Бест колор интернэшнл” ХХК |
№5, 2014.03.31-69 |
2017.03.31 |
|
6 |
“Виндзор” ХХК |
№3, 2013.09.13-200 |
2016.09.13 |
|
7 |
“Интерпресс” ХХК |
№2, 2013.06.28-149 |
2016.06.28 |
|
8 |
“Мигма” ХХК |
№1, 2013.06.28-149 |
2016.06.28 |
|
9 |
“Эрдэнэзул “ ХХК |
№9, 2012.4.30-108 |
2015.04.30 |
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт