“Нийслэлийн орон сууцны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд НИТХ-ын 2014 оны 24/03 тогтоолоор “Улаанбаатар-орон сууц сангаас төрийн албан хаагчдад урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэхэд баримтлах журам”-ыг баталсан. Үүнтэй холбогдуулан “Орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг авах төрийн албан хаагчийг сонгон шалгаруулахад баримтлах нийтлэг журам”-ын төслийг боловсруулсан байна. Ажил олгогчид орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг авахаар хүсэлт гаргасан албан хаагчдыг сонгон шалгаруулахад баримтлах журмыг нийтлэг шаардлага, зарчмын дагуу тухайн байгууллагын онцлог, ажилтан, албан хаагчдын хүсэл сонирхлыг тусган нийт ажилчдаараа хэлэлцэн батлах юм. Уг журмын нийтлэг шаардлагыг танилцуулж байна.
Журмаар тогтоосон нийтлэг шаардлага нь:
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн гишүүдийн хэлэлцсэн “Орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг авах төрийн албан хаагчийг сонгон шалгаруулахад баримтлах нийтлэг журам”-ыг НИТХ-ын Тэргүүлэгчид батлах юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт