2006 онд Вашингтоны Сиэтльд Edith Macefield хэмээх 80 настай эмээд сая доллар санал болгожээ. Түүний байшинг нурааж газар дээр нь том дэлгүүр барих төсөл хэрэгжих байв. Гэвч зөрүүд эмгэн татгалзсан байна. Тухайн үедээ энэ мэдээлэл шуугиан тарьж, холливүүд үүнээс санаа авч UP хүүхэлдэйн киног хийжээ. Edith Macefield тухайн үедээ зах хязгааргүй барилагажилтын эсрэг бэлэг тэмдэг болж байв.
2008 онд эмгэн нас барахад түүний гэрээслэл ёсоор байшинг нь барилгын компанийн захирал Barry Martin авчээ. Тэрээр эмгэнийг өөд болох хүртэл асран сувилж байжээ.
Barry Martin өөрт нь өвлөгдөн үлдсэн эмгэний байшинг тойруулж ийм барилга барьсан ажээ. Харин тэрээр нураалгүй бүтнээр нь үлдээсэн 108 жилийн настай энэ байшинг удахгүй дуудлага худалдаагаар зарах гэж байгаа ажээ. Анх санал болгож байсан сая доллараас илүү үнэд хүрж магадгүй гэж хүмүүс ярьцгааж байна. Авсан хүн харин яаж ашиглахыг хэн ч тааварлашгүй.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт