Монголд эхлээд буй “Mongolian mining 2015” үзэсгэлэнд 15 орны 120 компани оролцож байна. Энэ үеэр Монголын уул уурхайн баялагтай холбоотой олон мэдээллийг дэлгэсэн юм.
Монгол Улс зэсийн нөөцөөрөө дэлхийд 12 дугаар байрт ордог. Таамаг нөөц 84 сая тонн, батлагдсан нөөц 14 сая тонн.
Монгол Улсын хэмжээнд 300 гаруй нүүрсний ордод 152 тэрбум тонн нүүрсний таамаг нөөц байна. Батлагдсан нөөц 19.5 тэрбум тонн.
Монгол Улсад дэлхийн төмрийн хүдрийн нөөцийн 0.6 хувь нь байдаг. Энэ нь 985 сая тонн болно.
Монгол Улс газрын тосны 2.3 тэрбум баррель батлагдсан нөөцтэй. Энэ тоо 0.8 тэрбум баррелиар нэмэгдэх магдалалтай. Тэгвэл 3.1 тэрбум баррелийн нөөцтэй болно.
Монгол Улсад хар тугалганы 15 орд 120 орчим илэрц байна. Жилд дунджаар 100 гаруй мянган тонн цайрын баяжмал олборлодог.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт