Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөрийг Засгийн газар боловсруулж, энэ оны 2 дугаар сард УИХ-ын тогтоолоор батлуулсан. Уг тогтоолын дагуу Эдийн засгийн хүндрэлээс гарах нарийвчилсан төлөвлөгөөг баталж, энд тусгагдсан зорилт, арга хэмжээг шуурхай хэрэгжүүлж ажиллахыг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар сайд нарт үүрэг болгожээ. Төлөвлөгөөний хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаар улирал тутамд Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад даалгасан байна.
Яамд, агентлагууд, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо, Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөл, Төрийн бус байгууллагууд, мэргэжлийн холбоодоос энэ хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн нийт 592 саналыг нарийвчилсан төлөвлөгөөнд тусгуулахаар ирүүлсэн ажээ.
Эдгээр саналуудаас давхардсан болон Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн өнөөгийн түвшин, хөтөлбөртэй шууд уялдаагүй саналуудыг агуулгын хувьд нийцүүлэн заримыг нь хассан бөгөөд нарийвчилсан төлөвлөгөөнд 220 орчим санал, үйл ажиллагааг тусгажээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт