Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар “Үнэт цаасны зах зээлийг урвуулан ашиглахаас сэргийлэх тухай журам”-ыг батлаад байна.
Энэхүү журам батлагдсанаар Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 78, 80 дугаар зүйлд тусгагдсан үнэт заасны зах зээлд дотоод мэдээлэл ашиглан арилжаанд оролцох, зах зээлийг урвуулан ашиглахыг хориглох үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооноос нарийвчлан зохицуулах боломжтой болохоос гадна хөрөнгийн зах зээлд хувьцаа болон бусад үнэт цаасны ханш чөлөөтэй, шударга, эрэлт, нийлүүлэлтийн үндсэн дээр тогтох боломжтой болох юм.
Уг журмыг боловсруулахдаа Олон улсын үнэт цаасны зах зээлийг зохицуулагчдын байгууллага (IOSCO)-аас батлан гаргасан 28 дахь зарчим буюу “Зах зээлийг хортойгоор ашиглах буюу арилжааны шударга бус арга замуудыг илрүүлж, таслан зогсоох” арга, хэлбэрүүдийг нарийвчлан тусгасан болно.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт