ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    “Turquoise Hill” 862.8 саяыг олж, Монгол 115 сая долларын өр төлөв

    “Оюутолгой” компанийн 66 хувийг эзэмшдэг “Turquoise Hill” компани албан ёсоор 2015 оныхоо тайлангаа танилцуулж өөрийн вебсайтдаа байрлуулжээ. Тус тайлангийнхаа онцлох мэдээ болгож доорх зүйлсийг дурдсан байна.     

    • “Оюу Толгой” ХХК нь 2014 онд ажилласан 200.000 цагт ногдох бүх осол гэмтлийн дундаж хувь 0.47 байсан бөгөөд амь нас эрсдэхэд хүрсэн осол гараагүй.
    • “Оюу Толгой” 2014 онд  ойролцоогоор 733.700 тонн баяжмалын борлуулалт хийж 1.6 тэрбум ам.долларын орлого бүртгэсэн байна.
    • “Оюу Толгой” 2014 оны IV улиралд ойролцоогоор 262.700 тонн баяжмалыг 634.1 сая ам.доллараар борлуулсан нь өмнөх III улирлаас 19.2 хувиар өсчээ.
    • “Туркойз Хилл” компанийн үйл ажиллагааны мөнгөн урсгал 2014 онд 658.3 сая ам.долларын эерэг үзүүлэлттэй гарлаа.
    • “Оюу Толгой” дахь үйл ажиллагааны зардал 2014 онд 905.6 сая ам.доллар байлаа.
    • Үл хөдлөх хөрөнгө, барилга, тоног төхөөрөмжийн нэмэлт зардалд 87.7 сая ам.доллар зарцуулж, үйл ажиллагааг тогтвортой явуулахад 60.0 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн.   
    • “Оюу Толгой” 2013 онд 76.700 тонн зэс, 157.000 унц алт үйлдвэрлэж байсан бол 2014 онд 148.400 тонн зэс, 589.000 унц алт олборлосон байна.
    • Хэдий 2014 оны 12 дугаар сард Баяжуулах үйлдвэрт гал гарч үйлдвэрлэлийн хэмжээнд бага хэмжээгээр нөлөөлсөн ч хүдэр дэх агуулга өндөр байсан учир металлын үйлдвэрлэл IV улиралд өмнөх улирлуудынхаас нэмэгдэв.  
    • 2015 онд “Оюу Толгой” 175.000 – 195.000 хүртэл тонн зэс, 600.000 – 700.000 унц алт үйлдвэрлэх төлөвтэй байна.
    • “Туркойз Хилл”, “Рио Тинто” болон Монгол Улсын Засгийн газар хувьцаа эзэмшигчдийн асуудлыг шийдвэрлэхээр хамтран ажиллаж байна.
    • “Оюу Толгой” ХХК нь 2014 оны 9 дүгээр сард техник эдийн засгийн судалгааг (ТЭЗҮ)  эцэслэн боловсруулсан бол 2014 оны аравдугаар сард “Туркойз Хилл” компани “Оюу Толгой”-н техникийн тайланг шинэчлэн гаргасан байна.
    • 2014 оны хоёрдугаар хагаст “Туркойз Хилл Ресурс” компани “Саусгоби” компанийн 56.1 сая ширхэг хувьцааг худалдан авах тухай “National United Resources Holdings” компанитай гэрээ байгуулж цаашид хамтран ажиллаж байна.
    • 2015 оны хоёрдугаар сарын 24-нд “Туркойз Хилл” компани “Саусгоби” компанийн үлдэх 48.705.155 ширхэг хувьцааг худалдах авахаар “Novel Sunrise Investments Limited” компанитай гэрээ байгуулснаа зарлалаа.  
    • Арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар “Turquoise Hill” компанийн мөнгөн хуримтлал  862.8 сая ам.долларт хүрлээ.  

    Дашрамд дурдахад Монгол Улс “Оюутолгой”-гоор дэнчин тавьж “Рио Тинто”-гоос зээлсэн 250 сая.ам долларын өрийнхөө 100 сая ам.долларыг хүү болох 15 сая ам.долларын хамт 10 дугаар сард төлсөн байна.

    “Оюутолгой”-н үйлдвэрлэлийн мэдээ 

    Оюу толгойн үйлдвэрлэлийн үзүүлэлт

    2013 оны 4-р улирал

    2014 оны 1-р улирал

    2014 оны 2-р улирал

    2014 оны 3-р улирал

    2014 оны 4-р улирал

    2014 он

    2013 он

    Ил уурхайн нийт олборлосон хүдрийн материал (‘000 тонноор)

    21,956

    21,621

    16,861

    19,493

    18,944

    76,919

    72,032

    Боловсруулсан хүдэр (‘000 тонноор)

    7,835

    5,560

    7,778

    7,029

    7,505

    27,872

    20,317

    Бутлагч руу орох хүдрийн дундаж агуулга (хүдрийн агуулга)

    Зэс(%)

    0.49

    0.52

    0.53

    0.59

    0.74

    0.60

    0.47

    Алт (г/т)

    0.41

    0.49

    0.60

    0.80

    1.46

    0.86

    0.36

    Мөнгө (г/т)

    1.44

    1.52

    1.57

    1.64

    1.65

    1.60

    1.39

    Үйлдвэрлэсэн зэсийн баяжмал (‘000 тонноор)

    129.5

    102.9

    140.0

    134.1

    186.7

    563.6

    290.0

    Баяжмалын дундаж агуулга (% Зэс)

    25.4

    24.6

    25.8

    27.3

    26.9

    26.3

    26.4

    Нийт үйлдвэрлэсэн металлууд

    Баяжмал дахь зэс (‘000 тонноор)

    32.9

    25.3

    36.2

    36.6

    50.3

    148.4

    76.7

    Баяжмал дахь алт (‘000 унциар)

    74

    66

    113

    132

    278

    589

    157

    Баяжмал дахь мөнгө (‘000 унциар)

    208

    163

    229

    216

    286

    893

    489

    Борлуулсан баяжмал дахь металлууд

    Баяжмал дахь зэс (‘000 тонноор)

    6.1

    13.1

    51.6

    53.6

    67.6

    185.8

    6.1

    Баяжмал дахь алт (‘000 унциар)

    10

    28

    126

    144

    263

    561

    10

    Баяжмал дахь мөнгө (‘000 унциар)

    36

    78

    309

    323

    383

    1,093

    36

    Металл авалт (%)

    Зэс

    86.4

    87.9

    87.6

    89.3

    90.7

    89.1

    81.6

    Алт

    71.2

    75.5

    74.8

    74.8

    78.6

    76.6

    66.1

    Мөнгө

    57.2

    59.3

    58.6

    58.6

    71.6

    62.3

    54.2

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй