Эрчим хүчний сайд Р.Зоригт өнөөдөр тусгай зөвшөөрөл шинээр олгох, сунгах, сэргээх, нэмэлт ажилбар олгох тухай тушаал гаргалаа. Тэрээр Монгол Улсын “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хуулийн 15.8.2, 15.8.5 дугаар заалт, тусгай зөвшөөрөл олгоход урьдчилсан дүгнэлт гаргах комиссын 2015 оны 3 дугаар сарын 4-ны өдрийн 02 тоот хуралдааны шийдвэрийг үндэслэн дээрх тушаалыг гаргажээ. Ингэснээр Эрчим хүчний эх үүсвэр, шугам сүлжээ барьж байгуулах, зуух, даралтат сав, шугам хоолой, ТЭЗҮ боловсруулах, ЦТП-ны угсралт, засвар туршилт тохируулга дагалдах үйлчилгээ эрхлэх ажлыг зөвхөн шинээр тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүд гүйцэтгэх болж байгаа юм.
Доорх линк рүү орж тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүдтэй танилцана уу?
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт