ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Улаан лооль, үхрийн махтай амтат шөл

    Хамгийн сүүлийн үеийн судалгаагаар улаан лоолийг зүрх судас, хорт хавдрын эсрэг мөн холестринийг үгүй болгоход маш ач тустай болохыг баталжээ. Өдөр бүр улаан лооль хэрэглэвэл ядаж л цус багадалтаас сэргийлж чадна. Ингээд улаан лоолиор хэрхэн амтат шөл хийж болох “Номадс” рестораны жорыг хүргэж байна.

     

     

    Орц:

        Үхрийн гуяны мах - 100 гр

        Вандуй – ургамалаараа - 40 гр

        Лууван - 30 гр

        Цэцэгт байцаа - 20 гр

        Броколи - 20 гр

        Чанцай - 20 гр

        Улаан лооль - 40 гр

        Сонгино - 10 гр

        Ногоон сонгино - 10 гр

        Сармис - 5 гр

        Гахайн утсан мах - 20 гр

        Олив тос - 10 гр

        Улаан лоолийн нухаш - 20 гр

        Базилик амтлагч - 5 гр

        Үхрийн шөл - 5 гр

        Давс - 5 гр

        Хар перец - 1 гр

    Хийх арга:

        Үхрийн махаа ширхэгийн дагуу нарийн хэрчиж бэлтгэнэ.

        Гахайн утсан махыг нарийн хэрчинэ.

        Вандуйгаа ташуу урт хэрчинэ.

        Цэцэгт байцаа,броколиг том үндэснээс нь задалж хуваана.

        Лууванг уртааш нь 2-3 хуваагаад ташуу нимгэн хэрчинэ.

        Улаан лоолийг сармис хэлбэртэй хэрчинэ.

        Бөөрөнхий сонгиныг нимгэн цагираг хэрчинэ 

        Ногоон сонгино, сармисаа жижиглэн хэрчинэ.

    • Халаасан хайруулын тавганд  оливын тосоо хийж cонгино,сармис,гахайн утсан махыг хийж хэсэг хуураад луувангаа хийж хуураад улаан лоолийн нухаш хийж үргэлжлүүлэн хууран бэлдэнэ.
    • Шөл хийх савандаа бэлэн махны шөл эсвэл ус хийгээд дээр нь хэрчсэн махаа хийж хэсэг буцалгаад буцлах явцад гарсан махны нитгэлийг авна.
    • Буцалж буй шөлөндөө өмнөх хуурсан хольцоо хийж зөөлөн галаар 15 минут орчим буцалгана.
    • Буцалж буй шөлөндөө чанцай, вандуй, цэцэгт байцаа, брокли, улаан лоолийг  хийж 10 минут орчим буцалгаад давс, базилик, хар перец, үхрийн шөл хийж  амтласны дараа галыг унтрааж шөлийг таглаатай нь хэсэг байлгана. Дээр нь нэмж ногоон сонгино хийн амталж болно.
    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй