ШӨХТГ-аас арилжааны 13 банкны үйл ажиллагаанд хяналт шалгалтын ажлыг хийж дараахь зөрчлийг илрүүлэн тогтоосон байдаг.
Улмаар дээр дурдсан зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн боловч Капитрон банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Ариг Банк, Хаан банк, Капитал банк, Чингис хаан банк, Улаанбаатар хотын банк, Хас банк зэрэг 9 банк эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасныг Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх хянан хэлэлцээд улсын байцаагчийн дүгнэлт болон “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагыг илт хүчин төгөлдөр бус болохыг нь хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлүүдийг шүүхийн шийдвэрийн хоёр дахь заалтаар бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
Мөн түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэрийн нэг дэх заалтаар Хас банкнаас гаргасан нэхэмжлэлийг буюу дээрх хяналт шалгалтын ажлын хүрээнд банкуудад мэдээлэл гарган ирүүлэхийг үүрэг болгосон улсын байцаагчийн албан шаардлагыг илт хүчин төгөлдөр бусад тооцон шийдвэрлэсэн байдаг.
Харин Капитрон банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Ариг Банк, Хаан банк, Чингис хаан банк, Улаанбаатар хотын банк, Хас банк зэрэг 8 банк анхан шатны шүүхийн шийдвэрийн 2 дахь хэсгийг эс хүлээн зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. ШӨХТГ-ын улсын байцаагч нар шүүхийн шийдвэрийн 1 дэх хэсгийг эс хүлээн зөвшөөрч гомдол гаргасан.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2015 оны 3 дугаар сарын 11 өдөр хэргийг хянан хэлэлцээд банкуудын давж заалдах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, ШӨХТГ-ын улсын байцаагч нарын гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт