ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Сексийн талаар эмэгтэй хүн бүрийн зайлшгүй мэдэх зүйлс

    Олонх охид, эмэгтэйчүүд сексийн амьдралын талаар буруу ойлголттой явдаг. Тэдний ташаа бодлыг засч залруулах, зөв мэдээлэл хүргэх үүднээс www.zdorovieinfo.ru сайт бэлгийн амьдрал, харилцааны талаар сонирхолтой зөвлөмж нийтэлсэн байна. Дашрамд дурдахад доор дурдсан зөвлөмжүүд манай монгол эмэгтэйчүүдийн үзэл баримтлалтай зөрчилдөж болох юм. Учир нь тэд Европ, бид Ази билээ.  

    Хөлийн үс

    Зарим бүсгүйчүүд хөл, шилбэндээ ургасан үснээсээ ичдэг. Хөлийнхөө үсийг хусаагүй, хуулаагүйгээсээ болж болзоонд явахаас ч татгалзах нь бий. Танд нэгэн нууц дэлгэхэд эрчүүдийн ихэнх нь таны хөлөнд хэдэн мм урт үс байгааг огт анзаардаггүй юм байна.   

    Хэмжээ урт байх нь сайн уу?

    Эрчүүдийн бэлэг эрхтний хэмжээ мөнхийн сэдэв юм. Эмэгтэйчүүд бэлэг эрхтний уртаас илүүтэй хэлбэр дүрсийг их хардаг аж. Хэмжээний хувьд эмэгтэйчүүдийн дийлэнх нь эрхтний урт гол үүрэг гүйцэтгэдэггүй хэмээн хариулжээ.

    Бүх охид хийдэг

    Гар хангалгыг 45-49 насны эмэгтэйчүүд наад зах нь хагас жилд нэг удаа хийсэн байдаг гэнэ. Өөр нэг судалгаагаар бараг бүх эмэгтэйчүүд амьдралдаа ядаж нэг удаа вибратор хэрэглэж үзсэн байдаг гэнэ. Тэдний 25 хувь нь сард нэг удаа хэрэглэдэг гэсэн судалгаа гарчээ.

    Эрэгтэй хүн ч бас тэврүүлэх дуртай

    Хүйсийн ялгамжаас болоод гагц эмэгтэй хүн тэврүүлэх дуртай байдаг гэсэн ойлголт түгээмэл. Үнэндээ эрэгтэй хүн ч бас тэврүүлэх дуртай байдаг гэнэ.  Бэлгийн харилцаанд орохын өмнө илж таалах нь дааврын шүүрлийг ялгаруулдаг байна.  

    Туршлагатай эмэгтэйчүүд

    Туршлагатай эмэгтэйчүүд эр хүний шодойн хэмжээг хурууных нь урт, бүдүүн, өргөнийг хараад тааварлачихдаг гэнэ. Хүүхэд эхийн хэвлийд бүрэлдэхдээ л тестероны үйл ажиллагааны улмаас бүх эрхтнүүдийн хэмжээ харилцан хамааралтай болж хөгждөг ажээ. Тиймээс л туршлагатай хүүхнүүд хуруу хардаг юм байна.

    Шинэ зүйл

    Бэлгийн амьдралын гол түлхүүр бол сексийн шинэлэг байдал юм. Гал тогоонд, шалан дээр, угаалгын өрөөнд гээд янз бүрийн газар янз бүрийн байрлалаар загас наадуулах нь бэлгийн амьдралыг сонирхолтой болгож яг л хоолонд чинжүү нэмэхтэй адил мэдрэмжийг төрүүлдэг.  

    Эротик киноны шид

    Хэдий эмэгтэйчүүд хүсч байсан ч эрчүүд ажил ихтэй, ядраад байна гэх шалтаг тавихад сэтгэл гонсоймоор байдаг. Харин энэ үед эротик кино үзэх хэрэгтэй. Монреалийн их сургуулийн мэргэжилтнүүд эротик кино эрэгтэй хүний сэрлийг 664.6 секундэд (11 минут) эмэгтэй хүний сэрлийг 743 секундын (12 минут) хугацаанд дээд цэгт нь хүртэл хөдөлгөдөг болохыг тогтоожээ.

    Йог, массаж маш сайн

    Бэлгийн харилцаанд орохын өмнө йог, массаж хийвэл маш үр дүнтэй. Учир нь йог, массаж хийснээр нөхрийн тань толгойд эргэлдэж байгаа өдрийн явдал, санхүүгийн тооцоо гээд элдэв янзын бодлууд ор мөргүй арилах болно. Мөн дээр нь стресс, уур бухимдлыг йог, массаж тайлах чадвартай.

    Оймс саад биш

    Оронд орсон хойноо нөхөр тань “Хөл чинь яасан хүйтэн юм бэ?” гэж хэлж байсан л биз дээ. Голландын судлаачид хосуудын дунд судалгаа хийхэд хөл хүйтэн байх нь дур хүсэл, сэрлийг 50 хувь хүртэл бууруулдаг болохыг тогтоожээ. Энэ асуудлыг шийдвэрлэх нь тун энгийн. Зүгээр л оймс өмс. Ингэснээр дур хүсэл, сэрэл тань 80 хувь хүртэл өснө.   

    Цагаан үнэн

    Эмэгтэй, та ямагт нөхрөөсөө өөр хүний ​​тухай боддог уу? Хэн нэгэнтэй санамсаргүй шүргэлцэх, гар барих, ажлынхаа залуутай хамт кофе уусан тухайгаа боддог уу? Үүнийг нөхөртөө ярих шаардлага бий юу? Ямар ч тохиолдолд ажлынхаа хэн нэгэн залуугийн талаар ярих нь дэмий! Ярьснаар та нөхрийнхөө сэтгэлд хар төрүүлж, эргээд энэ нь таньд сэтгэлийн шаналан болно шүү. Хэрэв та харилцаагаа үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа бол, амаа хамхиж яв.

    Спортоор хичээллэсний дараа

    Хайр агаараар хүртэл дамждаг. Ялангуяа эрчүүд спортоор хичээллэсний дараах байдал, хөлсний үнэр зэрэг нь эмэгтэйчүүдийг их өдөөдөг. Калифорнийн их сургуулийн эрдэмтэд эрэгтэй хүний урсах хөлс, хөлсний үнэр эмэгтэйчүүдийн бэлгийн дур хүслийг нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ. Нөхрөө спортоор хичээллэснийх нь дараа заавал шүршүүрт ор гэж шаардах нь дэмий ч юм шиг.

    Худалч

    Найз охид, бүсгүйчүүдийн чинь хэн нэгэн шөнийн болзооныхоо талаар гайхалтай сайхан түүх ярьж байхыг сонссон биз дээ? Хамгийн гайхалтай нь охидууд байнга хэтрүүлж ярьдаг ажээ. Эмэгтэйчүүд ор дэрний амьдралын талаар ярихдаа ихэвчлэн хачирлаж, чимж ярих хандлагатай байдаг.

    Гар утас ба секс

    Гар утсаар секс үйлчилгээ үзүүлдэг тухай та сонсож байсан байх. Үүгээр зөвхөн өсвөр насныхан үйлчлүүлдэг гэж бодож байвал эндүүрэл юм. 45-49 насныхан дунд судалгаа хийхэд сонирхолтой дүн гарчээ. Эмэгтэйчүүдийн 17 хувь нь, эрэгтэйчүүдийн 18 хувь нь энэ үйлчилгээг авсан байдаг ажээ.

    Дахиад л хэмжээ

    Их Британид 50.000 эрчүүдийн дунд бэлэг эрхтнээ хэрхэн боддог талаар асуулга, судалгаа явуулахад тэдний 45 хувь нь эрхтнийхээ хэмжээнд сэтгэл хангалуун бус байдаг гэсэн дүн гарчээ. Харин эмэгтэйчүүдээс сексийн харилцагчдаа хэр сэтгэл хангалуун байдаг вэ гэж асуухад тэдний 85 хувь нь сэтгэл хангалуун гэж хариулжээ. Өөрөөр хэлбэл эр нөхөр, найз залуугийнхаа эрхтний хэмжээнд сэтгэл дүүрэн байдаг гэсэн үг юм.

    Б.Номин

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй